Жаргалантын аманд үерийн далан барьж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.26-нд нийтлэгдсэн

Жаргалантын аманд үерийн далан барьж байна

Жаргалантын аманд үерийн далан барьж байна

Хан-Уул дүүргийн 8, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын аманд 1.8 км урт үерийн далан барьж байна.

Түр зуурын усархаг бороо ороход дээрх хороодын зам, талбай усанд автаж, улмаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд НЗДТГ-ын захиалгаар Геодези, усны барилга, байгууламжийн газар 1.8 км урт үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын нэгдүгээр ээлжийн ажлыг ийнхүү эхлүүлээд байна.

Тухайн хэсэгт улсын онц чухал обьект болох Эх нярайн эрүүл мэндийн үндэсний төв-2, Архивын ерөнхий газар болон томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлдэг тул хөдөлгөөний урсгал ихтэй.

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлыг 2022-2023 онд хийж гүйцэтгэх бөгөөд эхний ээлжийн ажлыг 2022 оны наймдугаар сарын 20-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж