БНАСАУ-ын зарим иргэн өчигдөр /2022.06.25/ Вашингтон, Сөүлийн түрэмгий алхмыг буруушааж, Солонгосын дайн эхэлсний 72 жилийн ойг тохиолдуулан өшөөгөө авна гэж зарлав.
БНАСАУ-г сүүлийн таван жилийн хугацаанд анхны цөмийн туршилтаа хийхээр бэлтгэж байна гэж Өмнөд Солонгос болон АНУ болгоомжилж буй. Энэхүү болгоомжлолын үүднээс Умард Солонгосыг зогсоохын тулд шаардлагатай бол АНУ-ын зэвсгийг нэмж байрлуулахаар хоёр улсын ерөнхийлөгчид өнгөрсөн тавдугаар сард тохиролцсон юм.
"KCNA" агентлагаас мэдээлснээр, хэд хэдэн байгууллагын ажилчид 1950-1953 оны Солонгосын дайныг эхлүүлсэн гэж АНУ-ыг буруутгаж, тэднээс өшөө авах тангараг өргөсөн байна. Энэ дайн энх тайвны гэрээ гэхээсээ илүү түр эвлэрэлийн гэрээ байгуулснаар дууссан. Тиймээс АНУ тэргүүтэй НҮБ-ын хүчин Хойд Солонгостой техникийн хувьд дайтаж байгаа гэсэн үг юм.
АНУ стратегийн хөрөнгөө Өмнөдөд байршуулах гэж байгаа нь дахин дайн өдөөх зорилготой гэж "KCNA" мэдэгджээ. Стратегийн хөрөнгө гэдэг нь нисэх онгоц тээгч, алсын тусгалын бөмбөгдөгч онгоц, пуужингийн шумбагч онгоц зэрэг юм.
Түүнчлэн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл эрх чөлөө, энх тайвныг хамгаалахын тулд чадах бүхнээ хийхээ дайны тэмдэглэлт ойн үеэр амлажээ. "Өмнөд Солонгос ба АНУ-ын эвсэл нь шинжлэх ухаан, технологийн дэвшил бүхий хүчирхэг арми дээр суурилсан аюулгүй байдлын хатуу байр суурийг баримтална" гэж тэр цахим хуудсандаа бичсэн байна.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ