"Toyota" компани "BZ4X" нэртэй анхны цахилгаан машинаа АНУ-ын зах зээлд нийлүүлээд удаагүй байна. Гэвч эдгээр цахилгаан машины дугуйны боолт мултарч, салж унаж болзошгүй болсон тул эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
АНУ дахь "Toyota Motor sales" компани энэ шийдвэрээ Пүрэв гаригт зарлаж, жолооч нарт машинаа жолоодохгүй байхыг сэрэмжлүүлсэн байна. "BZ4X Suv" машин өнөөг хүртэл 260 орчим хэрэглэгчид хүрээд байна. Дугуйг бэхэлсэн боолт нь зам дээр хэдэн км явснаас үл хамааран суларч, аюултай байдалд хүргэж болзошгүй аж. "BZ4X" бол "Toyota"-ийн анхны бүрэн батерейгаар ажилладаг цахилгаан машин юм.
"Toyota" компани яагаад ийм зүйл тохиолдсон шалтгааныг судалж байна. Одоогоор энэ асуудлыг хэрхэн засах шийдэл олдоогүй байна гэж мэдэгджээ. Асуудал шийдэгдэх хүртэл хэрэглэгчид "BZ4X Suv" машинуудаа дилер дээр авчирч өгөөд, оронд нь өөр машиныг үнэ төлбөргүйгээр түр зээлж хэрэглэх боломжтой юм байна.
"BZ4X" цахилгаан машинаас гадна 46 мянган ширхэг "Tundra"-г эргүүлэн татна гэв. Машины арын тэнхлэгийн угсралтанд асуудал үүссэн тул тогтвортой байдал, тоормослоход сөргөөр нөлөөлөх аюултай юм байна. "BZ4X" болон "Tundra"-ийн асуудлууд нь хоорондоо хамааралгүй гэдгийг "Toyota" мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ