Засгийн газраас төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжүүдийн ажилтан, ажилчдын төлдөг нийгмийн даатгалын 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг энэ он дуустал төрөөс буцаан олгохоор шийдвэрлэсэн.
Тэгвэл өнөөдрөөс даатгуулагчийн тавдугаар сарын шимтгэлийн буцаан олголтыг иргэдийн дансанд нь шилжүүлж эхэлсэн байна.
Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох журмын дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалинтай, түүнтэй адилтгах орлогоос шимтгэлээ төлсөн даатгуулагч нар тавдугаар сараас он дуустал 50 хувиа буцаан авах юм.
Холбоотой мэдээ