Шинэжинст суманд 39 хэм хүрч халжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

Шинэжинст суманд 39 хэм хүрч халжээ

Шинэжинст суманд 39 хэм хүрч халжээ

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд өдөртөө 39 хэм хүрч халжээ. Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халах төлөвтэй байна.

2022 оны 06 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр: маргааш төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 33-38 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.

Тиймээс ирэх долоо хоногт даралт ихтэй, өндөр настай хүмүүс аль болох гадагш гарахгүй байхыг цаг уурчид анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж