О.Дөлгөөн медалийн төлөөх барилдаанд ялагдав

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

О.Дөлгөөн медалийн төлөөх барилдаанд ялагдав

Ази тивийн “Арслан” хотноо Сингапур-2010 хүүхдийн анхдугаар олимпийн наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Ирэх пүрэв гаригт хаалтаа хийх хүүхдийн олимпийн наадмын долоо дахь өдөр буюу өчидөр манай тамирчдын сүүл мушгиж, Д.Ананд, О.Дөлгөөн нар олимпийн дэвжээнд өрсөлдлөө.

Боксын 57 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон Д.Ананд эхний тулаандаа Азербайжаны боксчин Элвин Исаевтай тулалдаж, 13:2 (4:0, 6:2, 3:0) харьцаатай ялагдсан. Тэрбээр өнөөдөр тавдугаар байрын төлөө Чехийн тамирчин Якуб Швальтай тулалдах юм.

Харин жүдо бөхийн хөвгүүдийн 66 кг-д зодоглосон О.Дөлгөөний тухайд Лихтенштейн болон Румыны бөхийг дараалан ялсан боловч БНАСАУ-ын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Харин шийдвэрлэх тулаанд манай тамирчин Данийн бөх Фук Кайтай барилдаж, цэвэр ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж