ЭЕШ: Дүнгээ ахиулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

ЭЕШ: Дүнгээ ахиулах боломжтой

ЭЕШ: Дүнгээ ахиулах боломжтой

2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 49 шалгалтын төвд болж байна. Энэ жил 36253 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд энэ оны төгсөгч 29093 буюу 80 хувийг эзэлж байгаа юм. Харин өмнөх оны төгсөгч 7160 байна.

Энэ жил ЭЕШ-ыг хоёр удаа авч буйгаараа онцлог юм. Хоёр дахь удаагийн шалгалтыг 2022 оны арванхоёрдугаар сард авахаар төлөвлөсөн байна. Харин монгол хэлний шалгалтыг арвандүгээр сард авахаар төлөвлөөд байгаа юм. Хоёр дахь удаагийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчид болон дүн оноогоо ахиулах зорилготой шалгуулагчид оролцох боломжтой. ЭЕШ-ыг жилд хоёр удаа авч байгаатай холбоотойгоор их, дээд сургуулиуд мөн хоёр удаа оюутан элсүүлэх журамд шилжих юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж