IJF буюу Олон улсын жүдогийн холбооны хуваарьт Улаанбаатар Их дуулга тэмцээн өчигдөр/2022.06.24/ Степпе аренад эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 30 орны 255 тамирчин өрсөлдөж байна. Эхний өдөр Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль гээд нийт найман медаль хүртсэн бол манай араас Япон, Узбекистан, Орос, Тайвань зэрэг улсууд удаалж байна.
Оросын тамирчин олон улсын жүдогийн холбооны нэр дээрээс тэмцээнд оролцож байна.
Эрэгтэй -66 кг:
- Баттогтохын Эрхэмбаяр /Монгол/
- Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Монгол/
- Яго Абулазе /IJF/, Ёндонпэрэнлэйн Басхүү /Монгол/
-60 кг:
- Риюүжү Нагаяма /Япон/
- Ян Юү-Вэй /Тайвань/
- Ли Ха-Рим /БНСУ/, Энхтайваны Сумъяабазар /Монгол/
Эмэгтэй -57 кг:
- Лхагватогоогийн Энхрийлэн /Монгол/
- Дария Курбонмамадова / IJF /
- Мөнхцэдэвийн Ичинхорлоо /Монгол/, Тимна Нельсон Левай /Израил/
-52 кг:
- Диёра Келдиёрова /Узбекистан/
- Алеся Кузнецова /IJF/
- Ерин Жүн /Өмнөд Солонгос/, Бишрэлтийн Хорлоодой /Монгол/
-48 кг:
- Нацүми Цүнода /Япон/
- Ганбаатарын Наранцэцэг /Монгол/
- Ли Хе-Кюүн /БНСУ/, Абиба Абузакынова /Казахстан/
Холбоотой мэдээ