Бельгийн Антверпен хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийн дөрөв дэх өдрийн тоглолтууд өчигдөр/2022.06.24/ боллоо. Энэ өдөр манай баг тамирчид дараагийн шатанд шалгарах эсэхээ шийдэх чухал тоглолтуудаа хийв.
В хэсэгт нэг хожил, нэг хожигдолтой гуравдугаар байрт явж байсан манай эрэгтэй шигшээ баг өчигдөр Германыг 19-16 гэсэн харьцаатай, Чилийг 20-12 гэсэн харьцаатай тус хожиж хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Ингэснээр тэд Польшийн шигшээ багтай учраа таарав. Хоёр багийн ялсныг нь шөвгийн наймд талбайн эзэн Бельги хүлээж байна.






Харин манай эмэгтэй баг дэлхийн аваргын тэмцээнээс анхны хожлоо авч, түүхэн амжилт бүтээлээ. Мөн хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм. Тэд хэсгийн гурав дахь тоглолтоо Египетийн эсрэг хийж, 21-13 гэсэн харьцаатай хожжоо. Ингэснээр хоёр хожил, хоёр хожигдолтой С хэсэгт гуравдугаар байр эзлэв. Манай эмэгтэй шигшээ баг Доминиканы багтай тоглох байсан ч тус баг энэ удаагийн дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон. Манай эмэгтэй баг хасагдах шатанд Францтай учраа таарав. Хэрэв ялвал Испанитай тоглох болно.








Мөн энэ тэмцээний үеэр Монгол Улс "FIBA 3×3 U23 Nations League 2023", "FIBA 3×3 Women’s Series Final 2023", "FIBA 3×3 U23 World Cup 2024" тэмцээнүүдийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан.
Холбоотой мэдээ