БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонконгийг Хятадад шилжсэний 25 жилийн ойд зориулан тус хотод айлчилна гэж төрийн мэдээллийн Синьхуа агентлаг Бямба гаригт мэдээлэв. Энэхүү аялал нь Ши Жиньпин 2020 оны нэгдүгээр сард “COVID-19” дэгдснээс хойш Хятадаас гадуур хийж буй анхны айлчлал болно. Тэрбээр мөн Хонконгийн зургаа дахь удаагийн засгийн газрын нээлтийн ёслолд оролцоно гэж Синьхуа агентлаг мэдээллээ.
Жон Ли долоодугаар сарын 1-нд тус улсын засгийн газрын эсрэг жагсаал, “COVID-19”-ийн эсрэг тэмцэж байсан хамгийн үймээн самуунтай үеийг удирдаж байсан Кэрри Ламыг орлож, хотын шинэ удирдагч болно. Ши Жиньпин 2017 онд Хонконгод байхдаа Кэрри Ламыг хотын даргаар томилж, тангараг өргөх ёслолд нь хяналт тавьж байжээ. Тус онд Ши Жиньпин Хонгконг Хятадад нэгдсэн ойг зохион байгуулхаар очиж байсан. Их Британийн колоничлолын 156 жилийн дараа Хонконг 1997 оны долдугаар сарын 1-нд Хятадад шилжсэн байна.
Эх сурвалж: Reuters