"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан "Үндэсний их баяр наадмын сорилго" улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш/2022.06.26/ болно.Тус барилдаанд зодоглохоор улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Орхонбаяр, Н.Золбоо, Б.Цэдэнсодном нарын тэргүүтэй бөхчүүд бүртгүүлээд байна. Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар бүртгүүлсэн аж.
Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 25 буюу Бямба гарагийн 10:00-17:00 цагийн хооронд бүртгэнэ.
"Хааны эрэлд-2022" олон улсын энхийг сахиулах сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан монгол түмний уламжлалыг дэлхийн орнуудын цэргийнхэнд сурталчлах "Бэсрэг наадам"-д барилдсан Итали улсын цэргийн алба хаагч Григори ийнхүү монгол бөхчүүдтэй барилдах хүсэлтээ илэрхийлжээ.
Холбоотой мэдээ