Эквадорын сөрөг хүчний хэсэг хууль тогтоогчид консерватив Ерөнхийлөгч Гильермо Лассог огцрохыг шаардаж байна. Тус улсын иргэд түлш, хүнсний үнийг бууруулахыг шаардан хоёр долоо хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын дараа бусад хууль тогтоогчид түүнийг огцруулахыг дэмжихгүй гэж мэдэгджээ.
Жагсаал зургаадугаар сарын 13-нд эхэлсэн ба дор хаяж зургаан иргэний аминд хүрч, аюулгүй байдлын хүчнийхэн рүү олон удаа хүмүүс халдлага үйлдсэн байна. Зүүний Ерөнхийлөгч асан Рафаэль Корреад үнэнч сөрөг хүчний "UNES" хөдөлгөөний хууль тогтоогчид 2025 он хүртэл товлогдоогүй сонгуулийг урагшлуулахыг Твиттерт уриалав. Учир нь тус улсын Үндсэн хуульд хууль тогтоогчид улс төрийн хямрал, үймээн самуунтай үед ерөнхийлөгчөө огцруулж, сонгууль зарлахыг зөвшөөрдөг байна. Лассог огцруулахын тулд чуулганы 137 хууль тогтоогчийн 92 нь дэмжсэн байх шаардлагатай. Лассо мөн хууль тогтоох байгууллагыг тарааж, сонгууль зарлаж болно. Засгийн газар "UNES”-ын энэхүү алхмыг шүүмжилж, асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж мэдэгдэв. Лассо зэрэг өөр гурван намын хууль тогтоогчид түүнийг огцруулах алхамаас татгалзаж, засгийн газар болон уугуул иргэдийн хоорондын яриа хэлэлцээг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ