ЖДҮ эрхлэгчдийн 95 хувь нь хүнд байдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

ЖДҮ эрхлэгчдийн 95 хувь нь хүнд байдалд оржээ

ЖДҮ эрхлэгчдийн 95 хувь нь хүнд байдалд оржээ
2022 оны зургадугаар сарын 24. “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр, дунд үйлдвэрийн өдөр-2022" нээлтээ хийлээ. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА/MPA

Цар тахлын үеийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгэ /ЖДҮҮ/ эрхлэгчдийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаагаар тэдний 95 хувь нь хүнд нөхцөл байдалд орсон гэсэн үр дүн гарчээ. Иймд цар тахлын дараагаар уг салбарынхан ажлын байраа хадгалж үлдэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын үйл ажиллагааг сэргээх шаардлага бий болоод буй юм.

Дэлхийн банкны судалгаагаар ЖДҮҮ-ний салбар нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 60 хүртэлх хувийг бүрдүүлдэг аж. Манай улсын хувьд тус салбар нь нийт ажил эрхлэлтийн 67.2 хувийг бүрдүүлдэг ч ДНБ-ий 18.3 хувийг эзэлж байгаа нь гурав дахин бага үзүүлэлт юм. Харин нийслэлийн хэмжээнд ЖДҮҮ эрхлэгч 43.236 аж ахуйн нэгж  байгаа бөгөөд энэ нь улсын нийт дүнгийн 70 орчим хувийг эзэлж байна гэсэн үг юм.

Иймээс нийслэлийн зүгээс тэднийг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээл олгох, тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ажлыг олон улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй. Түүнээс гадна гадаадын зах зээлд гаргахын тулд цахим орон зайд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал, БНХАУ, АНУ, Япон Улсын зах зээлд манай улсын 170 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ цахим хэлбэрээр борлуулж байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 24-27-ны хооронд дөрвөн өдрийн турш 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй аж ахуйн нэгжийн 3000 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд дэлгэн танилцуулах юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж