Орос Калининградын тээврийн хоригт АНУ-ыг буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

Орос Калининградын тээврийн хоригт АНУ-ыг буруутгаж байна

Орос Калининградын тээврийн хоригт АНУ-ыг буруутгаж байна

Москвагийн Гадаад хэргийн яам Литвийн хоригт хамаарах бараа бүтээгдэхүүн Оросын эх газраас  Калининград руу нэвтрүүлэхийг хориглосонд АНУ-ыг буруутгав. Энэ нь Москва болон барууны харилцаанд  хурцадмал байдлыг улам нэмэгдүүлсэн байна.

Европын холбооны гишүүн Литва өнгөрсөн Бямба гаригт  шинэ хязгаарлалт хүчин төгөлдөр болсны дараа ЕХ-ны хоригт хамрагдсан Оросын барааг дамжин өнгөрөхийг хааж эхэлсэн. Москва энэ алхмыг шүүмжилж, "бүслэлт" гэж нэрлээд, хатуу хариу арга хэмжээ авахаа амлалаа.  Орос Литвийг бүс нутгийн эрчим хүчний сүлжээнээс салгахад  бэлэн байна гэж мэдэгдэв.

Оросын албаны хүмүүс энэхүү хориг нь ачаа тээврийн 30 хувиас  50 хувийг зогсооно гэж янз бүрээр тооцоолж байна. Гэсэн хэдий  ч бараа бүтээгдэхүүнийг Балтийн тэнгис дэх  хөлөг онгоцууд руу шилжүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж