Зеленский эрх чөлөөг уриалан дуудав

Хуучирсан мэдээ: 2022.06.25-нд нийтлэгдсэн

Зеленский эрх чөлөөг уриалан дуудав

Зеленский эрх чөлөөг уриалан дуудав

Украины Ерөнхийлөгч өнгөрсөн Баасан гаригт Гластонберигийн наадамд оролцон, видео хэлбэрээр үг хэлжээ. Зеленский тус хөгжмийн наадмыг урлагийн эрх чөлөөний тод илрэл гэж ярьсан байна. Тэрбээр видео бичлэгт "Хөгжмийн фестиваль хоёр жилийн хугацаанд түр завсарлаад байсан ч дахин шинээр эхэлж байгаад баяртай байна. Цар тахлаас болж хүмүүс хөгжим сонсох эрхээ алдаагүйд талархууштай. Украйнчууд мөн адил эрх чөлөөтэй байх хүсэлтэй ч Орос энх тайвныг үгүй хийсэн. Тиймээс та бүхнийг бидэнтэй нэгдэж, эрх чөлөөний төлөө тэмцэхийг уриалж байна. Эрх чөлөөгөө алдсан хүн болгонд туслахыг хүсч байна"гэв.

Зелинский мөн Африк, Америк , Ойрх дорнодын улсуудын амьдралд Орос улс түрэмгийлэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэлээ.

"Цаг хугацааг үнэлж баршгүй хүний амиар хэмжиж байна. Бидэнтэй нэгдэж дайны эсрэг эрх чөлөөний төлөө тэмцэхийг хүн болгонд уриалж байна. Олон хүн нэгдэх тусам Орос улс дайныг зогсоож, бид энх тайван цагийг дахин авчрах болно" гэж нэмж онцлов. Зеленскийг үг хэлж дууссаны дараа олон алдартнууд үзүүлбэрээ үзүүлэн, "Слава Украини" гэж хэлж байжээ.

Эх сурвалж: Mirror

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж