"Хуульч бол хаана ч эрэлттэй мэргэжил"

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

"Хуульч бол хаана ч эрэлттэй мэргэжил"

"Хуульч бол хаана ч эрэлттэй мэргэжил"

“Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Монголын хуульчдын холбооноос өдөрлөг зохион байгуулж /2022.06.24/ байна. Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.


Өдөрлөгийн талаар, хууль эрх зүйн чиглэлээр төгссөн, цаашид энэ чиглэлээр суралцах гэж буй залууст хандан МХХ-ы үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвал “МХХ-оос жил бүр энэ өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд иргэд утас болон цахимаар холбогдолгүйгээр биеэр ирж зөвлөгөө авч болно.

Үндсэн хуулинд дараагийн нэмэлт өөрчлөлтийг оруулах гэж байгаа учраас энэ талаар илүү дэлгэрэнгүйг иргэдэд тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна.

Иргэн бүр заавал хуулийн талаар мэдлэгтэй байх албагүй.  Гэхдээ хууль зүйн туслалцаа авч байх хэрэгтэй. Зах зээл, эдийн засгийн харилцаанд эрх зүй, хуулийг дээдлэх ёс хэрэгжиж байгаа энэ үед хууль зүйн мэдлэг маш чухал байдаг. Ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хуулийн суурь мэдлэг хэрэг болно. Одоо ийм буруу ойлголт нийгэмд яваад байна л даа. Хуульчид дүүрлээ, цаашид бэлтгэхгүй гэх, гэвч энэ тийм биш. Залуу хүмүүс хуульчаар төгссөн ч гэсэн мэргэжлээ дээшлүүлж өөр мэргэжлээр сурч байна. Тиймээс өөр салбар сонгосон ч хууль зүйн мэдлэгтэй учраас учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. 100 жилийг харж хийсэн үндсэн хуулиа хоёр жил, зургаан жил болоод өөрчилнө гэдэг хууль зүйн талаар ямар ч мэдлэггүй байгаан шинж. Тийм ч учраас ийм асуудал гаргахгүйн тулд залуучуудаа энэ мэргэжлээр их сурч төгсөөсэй гэж хүсдэг дээ. Бидний зорьж бий болгохыг хүсэж буй сайхан зүйлийн төлөө” гэв.

 

Г.БҮЖИНЛХАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж