Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ

Гашуунсухайт боомтоор 478, Хангиар 126 автомашин хил нэвтэрчээ

Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478 автомашин, Ханги боомтоор 126 автомашин, Булган боомтоор 141 автомашин, Шивээхүрэн боомтоор 88 автомашин хил нэвтэрсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв.

Зэсийн баяжмал тээврийн 49 автомашин хилийн Гашуунсухайт боомтоор нэвтэрсэн бол Ханги боомтоор төмрийн хүдрийн баяжмал тээврийн 7 автомашин хил гарчээ. Манай улс оны эхний таван сард нүүрснээс 503.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130.5 тэрбум төгрөгөөр буюу 35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1,432.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Зэс 745.2 тэрбум төгрөг,
  • Нүүрс 503.9 тэрбум төгрөг,
  • Алт 84.8 тэрбум төгрөг,
  • Цайр 43.3 тэрбум төгрөг,
  • Төмөр 20.7 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 8.4 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 26.1 тэрбум төгрөг.

Уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеэс 608.2 тэрбум төгрөг буюу 29.8 хувиар буурсан байна. Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:

  • Нүүрс 130.5 (35.0%) тэрбум төгрөг,
  • Алт 11.8 (16.2%) тэрбум төгрөг,
  • Цайр 4.3 (11.0%) тэрбум төгрөг,
  • Бусад 10.3 (64.9%) тэрбум төгрөг.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:

  • Зэс 696.8 (48.3%) тэрбум төгрөг,
  • Төмөр 36.7 (64.0%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 31.6 (79.0%) тэрбум төгрөг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж