Хэвлэлийнхэний дунд сагсны тэмцээн зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэний дунд сагсны тэмцээн зарлалаа

Монголын өдөр тутмын сонин хэвлэлийн нэг болох “Монголын мэдээ” сонины 12 жилийн ой энэ өдрүүдэд тохиож, гурван мянга дахь дугаараа уншигчдадаа өргөн барих гэж байгаа аж. Тиймээс нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд тус сониныхоо гурван мянга дахь дугаарын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Нэг сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд байгууллага тус бүрээс эрэгтэй гурав, эмэгтэй хоёр оролцогчтой холимог баг оролцохыг уриалж байгаа аж. Тэмцээн энэ сарын 28-ны бямба гаригт болох юм байна. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж