Ким Кардашиан том охин Норт Уэстээ "SKKN" нэртэй арьс арчилгааны шинэ цувралынхаа инфлюнсер болгожээ. Есөн настай Норт ээжийнхээ брэндийн бүтээгдэхүүнийг хэрэглэж буй бичлэгийг Ким өөрийнхөө инстаграмд хуваалцсан байна.
Кимийн инстаграм 320 сая дагагчтай.
Норт тосыг туршиж үзэж буй бичлэгийг хугацааг нь хурдлуулсан эффекттэйгээр нийтэлжээ. Ким нүүрээ будаагүй, биеэ цагаан алчуур ороогоод охиныхоо хамт байжээ.
Кардашиан энэ сарын эхээр шинэ бизнесээ эхлүүлсэн бөгөөд өмнөх "KKW Beauty" болон "KKW Fragrance" компаниудтайгаа нэгтгэх зорилготой. Энэхүү шинэ брэнд нь шинжлэх ухааны үндэслэлтэй орцыг ашигласан гэдгээрээ онцлог гэв. Залуужуулах үйлчилгээтэй есөн цуврал бүтээгдэхүүнтэй юм байна. Ким олон жилийн турш дэлхийн шилдэг дерматологич, гоо зүйчдээс арьс арчилгааны талаар суралцсаны эцэст уг брэндээ гаргажээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ