Бэлгийн цөөнх эрчүүдэд сармагчны цэцэг өвчний вакцин хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Бэлгийн цөөнх эрчүүдэд сармагчны цэцэг өвчний вакцин хийнэ

Бэлгийн цөөнх эрчүүдэд сармагчны цэцэг өвчний  вакцин хийнэ

Их Британийн эрүүл мэндийн албаныхан Африк тивээс гадуур тархсан өвчний дэгдэлтийг зогсоох зорилгоор бэлгийн цөөнх эсвэл сармагчны цэцэг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй зарим эрчүүдэд вакцин хийж эхэлнэ. Өнгөрсөн сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын тэргүүлэх зөвлөх сармагчны дэгдэлт Африк тивээс гадна Испани, Бельгид эрчүүдийн бэлгийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байж болзошгүй гэж мэдэгджээ.

Вакциныг өмнө нь зөвхөн сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн эрүүл мэндийн ажилтнууд эсвэл вирусээр бохирдсон газрыг ариутгаж байгаа цэвэрлэгч нар л тариулдаг байсан. Уг вакциныг анх үүнтэй холбоотой өвчин болох салхин цэцэг өвчний эсрэг бүтээсэн боловч сармагчны эсрэг 85 орчим хувийн үр дүнтэй гэж үздэг.

Өнөөдрийг хүртэл Британид сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн тохиолдлын 99 гаруй хувь нь эрэгтэйчүүдийн дунд байгаа бөгөөд ихэнх нь ижил хүйстэн, бисексуал эсвэл эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд байна. Сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн хүнтэй ойр дотно харьцаж, тэдний хувцас, ор хөнжлийн даавуу нь бэлгийн чиг хандлагаас үл хамааран өвчин тусах эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна.

Эх сурвалж: NBC News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж