"Nike" Оросыг бүрмөсөн орхив

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

"Nike" Оросыг бүрмөсөн орхив

"Nike" Оросыг бүрмөсөн орхив

"Nike" компани Орос дахь бүх дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсооно гэж энэ сарын 3-нд мэдэгдэж байв. Тэгвэл энэ долоо хоногт тус компани Оросыг бүрмөсөн орхино гэдгээ баталжээ.

"Nike" компани ийнхүү Украины дайны хариуд барууны бусад брэндүүдтэй нэгдэж байна. Нээлттэй хэвээр байгаа зарим дэлгүүрийн хувьд бие даасан түншүүд ажиллуулж байгаа аж.

Оросоос гарахыг эрмэлзэж буй гадаадын компаниудын хөрөнгийг хураах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шинэ хууль ирэх долоо хоногт батлагдах төлөвтэй байна. Тиймээс бизнес эрхлэгчид аль болох яаралтай Оросоос гарахаар хичээх болжээ. Сүүлийн 30 жилийн турш Оросын өдөр тутмын амьдралын хэв маягт гүн нэвтэрсэн барууны бизнесүүд урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр татан буугдлаа. Нэмж хэлэхэд, "Nike" компанийн орлогын ердөө нэг хувь нь Орос, Украинаас орж ирдэг.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж