Герман болон АНУ-д шинээр ашиглалтад орсон "Тесла" үйлдвэрүүд их хэмжээний алдагдалд орж буйг Элон Маск онцоллоо. Учир нь Хятадын импорт, экспортын хил хаасантай холбоотойгоор үйлдвэрлэл зогсонги байдалд хүрсэн гэв. Хятад дахь Covid-19-ийн байдал Шанхай хотын охин компанид дарамт учруулснаар, салбараа хааж магадгүй талаар онцолжээ.
Сүүлийн долоо хоногт Элон Маск Берлин болон Остин салбаруудаа хаах талаар хэлэлцэж эхэлсэн аж. Тус салбарууд нь мөнгөний асар том урсгалыг хааж байна гэж тэрбээр "Silicon Valley"-д ярьжээ. Маск мөн тус фирмүүдийнхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан ч ямар ч үр дүн өгөөгүй гэв. Остин дэх "Тесла" үйлдвэр цөөн тооны цахилгаан автомашин үйлдвэрлэсэн ч Хятадын хил дээр шаардагдах баттерей зэрэг нь гацсан тул үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ