Гайтийн шоронгийн хоригдлууд өлбөрч үхэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Гайтийн шоронгийн хоригдлууд өлбөрч үхэж байна

Гайтийн шоронгийн хоригдлууд өлбөрч үхэж байна

Гайти улсын Лес Кайес хотын шоронд өлсгөлөн болон хэт халуунаас болж найман хоригдол нас барсныг албаныхан мэдэгджээ. Шоронгийн даац хэтэрч, хүнсний хангамж нь хоёр сарын өмнө дууссан аж. Гайтийн шоронгийн систем нуран унаснаас он гарснаас хойш олон арван хүн нас баржээ. Тус шоронд одоогийн байдлаар 833 хоригдол  ял эдэлж байгаа аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, Гайтид өнгөрсөн нэгээс дөрөвдүгээр сарын хугацаанд хүнс тэжээлийн дутагдлаас болж 54 хүн нас барсан байна. Улмаар шоронгийн хүнс, ус, эмний хангамжад үүссэн хямралыг хурдан шийдвэрлэхийг Гайтийн засгийн газраас шаарджээ.

Гайтид шоронгийн даац хэтрээд удаж буйгаас хүнсний хангамжийн асуудал байнга тулгардаг аж. Дээр нь засгийн газрын санхүүжилт нь багассанаас хүнс тэжээлийн дутагдал, өвчний улмаас нас барах хоригдлын тоо хэд дахин өсчээ. Хуулийн дагуу шоронд өдөрт хоёр удаа ундны ус, хоол өгөх ёстой. Гайтийн шоронгийн хоол нь загас эвсэл ямар нэгэн төрлийн мах, аяга будаа, шөлнөөс бүрддэг аж.  Гэвч сүүлийн саруудад шоронгийн хүнс дууссанаас хоригдлууд гэр бүл, найз нөхдийнхөө эргэлтээр л амь зогоож байгаа аж. Гэвч шоронгийн ойролцоо зэвсэгт бүлэглэлтэй холбоотой гэмт хэрэг, хүчирхийлэл их гардгаас тэр бүр гэр бүлийнхэн нь эргэлтээр ирж чаддаггүй байна. Үүнээс гадна Гайтийн 20 шоронд ял эдэлж буй 11 мянга орчим хоригдолд туслахаар ашгийн бус гурван байгууллага нэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Гайтийн шоронгийн багтаамж 280 хувьд хүрч хэтэрсэн ба хоригдлуудын 83 хувь нь шүүх хурлаар ял шийтгэлгүй хоригдож байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж