Уурхайд ажилладаг эмэгтэйчүүдэд дарамт үзүүлдэг тогтолцоог хална гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Уурхайд ажилладаг эмэгтэйчүүдэд дарамт үзүүлдэг тогтолцоог хална гэв

Уурхайд ажилладаг эмэгтэйчүүдэд дарамт үзүүлдэг тогтолцоог хална гэв

Баруун Австралийн нутаг дэвсгэрт орших уурхайн баазууд дээр эмэгтэй хүн бэлгийн дарамт, ажлын дарамтад ордог гэх мэдээллүүд тасралтгүй гарсаар байх болжээ. Тус баазуудад албан тушаал ахихыг хүсвэл даргатайгаа унтахыг шаарддаг ба хувийн орон зай олгодоггүй гэж хуучин ажиллаж байсан бүсгүйчүүд нь хэвлэлд ярьжээ.

Томоохон уул уурхайн бүс нутгуудад бэлгийн дарамт хүчтэй өрнөдөг талаарх тайланг Пүрэв гаригт олон нийтэд ил болгосон байна. Австралийн хамгийн баян уул уурхайн компаниуд, тэр дундаа "BHP", "Рио Тинто" нар тус мужийн алслагдсан Пилбарад төмрийн хүдэр, зэс болон бусад ашигт малтмалыг олборлох томоохон үйл ажиллагаа явуулдаг. Мянга гаруй ажилчид улирал бүр шинэчлэгдэн ажилдаг ба баазад байрлана.

Бүтэн жил тус баазуудад мөрдөн байцаалт явуулсны эцэст 100 гаруй бэлгийн болон хөдөлмөрийн дарамттай холбоотой хэргийг илрүүлсэн байна. "BHP", "Рио Тинто" зэрэг компаниуд асуудал байгааг хүлээн зөвшөөрч, өөрчлөлт хийхээ өмнө нь амлаж байсан юм.

"BHP" хоёр жилийн хугацаанд зохисгүй үйлдэл хийсэн 48 ажилтнаа ажлаас нь халсан гэж мэдэгдсэн бөгөөд 2019 оноос хойш ажлын талбарыг аюулгүй болгохын тулд 300 сая австрали доллар (168 сая фунт стерлинг; 206 сая доллар) хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ мэдэгдлээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 гаруй эмэгтэй хүчингийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай дотоод хяналт тогтоосны дараа "Рио Тинто" баазын байгууламжийг сайжруулж, хүмүүсийг "хүлээн зөвшөөрөгдөөгүй зан үйлийг уриалан дуудах"-ыг таслан зогсоохоо амласан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж