Швейцарийн тэг одтой зочид буудал

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Швейцарийн тэг одтой зочид буудал

Швейцарийн тэг одтой зочид буудал

Зочид буудлын үйлчлүүлэгч шөнө унтаж чадсангүй, хэтэрхий чимээтэй байлаа гэх гомдол мэдүүлбэл эзэн нь санаа зовох нь мэдээж. Харин ах дүү Риклинүүд энэ асуудлыг тэг одтой зочид буудал хэмээх шинэ төсөл болгожээ.

Швейцарийн өмнөд хэсгийн Валейс мужид байрлах энэхүү зочид буудал нь хана, тааз, хаалга огт байхгүй. Зөвхөн тавцан дээр байрлуулсан ор, ширээ, чийдэн л бий. Зочид буудлыг олны хөлийн газарт буюу Сайлон тосгоны шатахуун түгээх станцын дэргэд байрлуулаад, замын хажууд тэг од гэсэн үгийг герман хэлээр бичжээ.

Энэхүү зочид буудлыг санаачилсан нь үйлчлүүлэгчдэд дэлхий дахинд тулгамдсан асуудлуудын талаар эргэцүүлэн бодож, нийгмийг өөрчлөх тухай бодлыг төрүүлэх зорилготой. “Манайд буудаллавал унтах нь гол зүйл биш. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бодож тунгаах нь хамгийн чухал” гэж ах дүүс хэлжээ.

Шатахуун түгээх станцаас гадна үзэсгэлэнтэй усан үзмийн талбай, толгодын энгэр зэрэг газруудад ч тэг одтой зочид буудлаа тэд байрлуулсан байна. Тэг одтой зочид буудалд нэг шөнө хоноглох үнэ 337 ам.доллар ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж