Хууль бус мотоциклуудыг бульдозероор устгажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Хууль бус мотоциклуудыг бульдозероор устгажээ

Хууль бус мотоциклуудыг бульдозероор устгажээ

АНУ-ын Нью-Йорк хотод хууль бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохын эсрэг кампанит ажил өрнүүлж, олон зуун мотоциклийг бульдозероор дайрч устгажээ. Үүнд, дөрвөн дугуйтай, бартаат замын мотоциклууд ч багтсан байна.

Хотын дарга Эрик Адамс 900 орчим мотоциклийг устгасан бөгөөд энэ нь өмнөх жил хураагдсанаас бараг 90 хувиар илүү тоо юм. Энэ нь олон нийтийн аюулгүй байдалд хамаатай асуудал гэж хотын дарга үзжээ.

Эдгээр тээврийн хэрэгсэл нь ихэвчлэн бичиг баримтгүй, даатгалд хамрагдаагүй байдаг аж. Учир нь энэ төрлийн тээврийн хэрэгсэл хотын захын хорооллуудаас хулгайд алдагдах нь элбэг байдаг гэнэ. Даатгалд хамрагдаагүй байдаг тул хүн дайрч, осол гаргасан тохиолдолд төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс энэ санаачилгыг нэн чухал гэж Эргүүл хамгаалалтын газраас баталгаажуулжээ.

Цаашид бичиг баримт, даатгалгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа хүмүүст энэ явдал нь сануулга болно гэж албаны хүмүүс үзэж байна. Мотоцикл унах сонирхолтой хүмүүст хэлэхэд, “Хоббигоо аюулгүй, хууль ёсны дагуу хөгжүүлнэ үү” гэж хотын дарга хэлжээ.

Эх сурвалж: AUTOBLOG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж