"Маршал" тауны барилгаас өргүүр унаж дахин нэг хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

"Маршал" тауны барилгаас өргүүр унаж дахин нэг хүн амиа алджээ

"Маршал" тауны барилгаас өргүүр унаж дахин нэг хүн амиа алджээ

Маршал таун хотхоны барилгаас өргүүр унаж, нэг хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор барилгын өргүүр унаж хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх дуудлага өнөөдөр /2022.06.23/ 16.00 цагийн орчимд иржээ. Энэ дагуу  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтаар Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын зургаан давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан Б эрэгтэй 37 настай, Э 35 настай эрэгтэй нар доош унажээ. Улмаар Б нь нас барж Э яаралтай тусламаар эмнэлэгт хүргэгджээ.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас кран унасан хэрэгтэй холбогдуулан дээрх хэрэгт ажлын хэсэг гарган шалгахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж