Мэдэгдэл | News.MN
Мэдэгдэл

МЭДЭГДЭЛ

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЧАНД БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Хөгжлийн Банк нь төрийн өмчит бодлогын банкны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба өнөөдрийн байдлаар банкны батлагдсан нийт орон тоо 131 байгаагаас сул орон тоонд ажилтан нэмж авалгүй 90 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, зарим газар, хэлтсийн захирлын сул орон тоог хэвээр хадгалж, хүндрэлтэй цаг үеийг цомхон бүрэлдэхүүнээр давах зорилготойгоор хүчээ дайчлан ажиллаж байна.

Хөгжлийн банк нь 3 дэд захиралтайгаар үйл ажиллагаа явуулж байсан ба дэд захирлууд өөрийн харьяанд байх газар, хэлтсийн захиралгүйгээр, хариуцсан нэгжүүдийн үйл ажиллагааг шууд удирдан, зохион байгуулах замаар цалингийн зардлыг хэмнэн ажиллаж байсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсанаар дэд захирлууд өөрийн санаачлагчаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн хурлаар банкны бүтэц, зохион байгуулалтаас 3 дэд захирлын орон тоог хасаж, дэд захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн зардал гаргаагүй болно.

Дэд захирлын орон тоог хассантай холбоотойгоор газрын захирлын сул орон тоонд дэд захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн 2 ажилтныг томилон, өмнөх авч байсан цалин, албан тушаалын эрх хэмжээг бууруулан ажиллуулж байгаа ба Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн гишүүдэд банкны ажилтан албан хаагчдаас ялгаатай, давуу эрх бүхий аливаа хангамж, тэтгэмж, үйлчилгээ байхгүйг онцолж байна.

Түүнчлэн, Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд бүх төрлийн тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, хөнгөлөлт үзүүлэх, шагнаж урамшуулах, ажлын гүйцэтгэлийн үр дүнгийн болон улирлын урамшуулал олгохтой холбоотой банкны ажилтнуудын нийгмийн асуудлыг дэмжиж, шийдвэрлэх зохицуулалт бүхий байгууллагын дотоод журмуудыг хүчингүй болгож хэрэгжилтийг бүрэн зогсоосон.

Мөн, Банкны бүх шатны ажилтан, албан тушаалтнууд ажил үүргээ хэрэгжүүлэх явцдаа байгууллагын автомашиныг ашигладаг байдлыг зогсоож, банкны эзэмшлийн автомашиныг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газарт шилжүүлсэн.

Бичиг хэргийн зардал хэмнэх зорилгоор цаасны хэрэглээг багасгаж, үйл ажиллагааг цахимаар явуулах хэлбэрт шилжүүлэн цаг хугацаа, зардал хэмнэх бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.

Иймд, Монгол Улсын Хөгжлийн банк Төрийн хэмнэлтийн хуулийг чанд баримтлан, тус хуулийн хэрэгжилтийг хангахад манлайлан ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-23 202.9.46.96

Ниргүүлсэн хойноо хошгиров гээ ч болжээ.

Avatar

Зочин 2022-06-23 213.87.144.154

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Хүрэлсүх 9968 8588 2022-06-23 86.107.104.14

шагналын тасгийн ЭМЭГТЭЙ "Ө.Мөнгөнц….."-ийг ордны 3 давхарт "давхар ажлын" ДАРАМТ үзүүлдэг өлөн харцтай Хүүк / нас 54/ ичээж амьдар. Ажлын бус цагаар … шөнө 23 цагт утсаар, Viber -аар"өлөн яриагаар" залгадгаа зогсоо. Даруу төлөв, зөв хүмүүжилтэй, шударга Эмэгтэйг ДЭЭРЭНГҮЙ харьцаатай өөрөө зөндөө ашиглалаа. Чиний хулхи аминаас илүү үнэтэй. Өөртэйгээ ижил луйварчин эмэгтэйг (нам, УИХГишүүд, зөвлөхөө лавладаг) олж үүдэндээ хонхоо дарж ажиллуул Банкны луйварчин

Avatar

Хүрэлсүх 99688588 2022-06-23 86.107.104.14

шагналын тасгийн ЭМЭГТЭЙ "Ө.Мөнгөнц….."-ийг ордны 3 давхарт "давхар ажлын" ДАРАМТ үзүүлдэг өлөн харцтай Хүүк / нас 54/ ичээж амьдар. Ажлын бус цагаар … шөнө 23 цагт утсаар, Viber -аар"өлөн яриагаар" залгадгаа зогсоо. Даруу төлөв, зөв хүмүүжилтэй, шударга Эмэгтэйг ДЭЭРЭНГҮЙ харьцаатай өөрөө зөндөө ашиглалаа. Чиний хулхи аминаас илүү үнэтэй. Өөртэйгээ ижил луйварчин эмэгтэйг (нам, УИХГишүүд, зөвлөхөө лавладаг) олж үүдэндээ хонхоо дарж ажиллуул Банкны луйварчин

Avatar

ЗОЧИН 2022-06-23 202.9.46.148

ӨРӨӨ ӨӨРӨӨ ТӨЛӨӨРЭЙ. ТАТВАРЫН МӨНГӨӨР ТӨЛҮҮЛЭХИЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦНЭ ШҮҮ…………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж