Б.Жавхлан: Ирэх жилүүдэд ДНБ өснө

Хуучирсан мэдээ: 2022.06.24-нд нийтлэгдсэн

Б.Жавхлан: Ирэх жилүүдэд ДНБ өснө

Б.Жавхлан: Ирэх жилүүдэд ДНБ өснө

Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Монгол Улсын гадаад өр 32 тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад өрийг барагдуулах чиглэлээр Засгийн газар ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Монгол Улсын нийт гадаад өр 32 тэрбум ам.доллар байна. Үүн дотроо Засгийн газрын нийт өр 8.2 тэрбум ам.доллар байна. Зөвхөн нэг улсаас авсан өр 20 тэрбум ам.доллар байх тооцоо гэж юу байх вэ. Тэгэхээр өрөндөө газар нутгаа өгнө гэдэг  ташаа мэдээлэл. Засгийн газрын найман тэрбум ам.долларын хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаад өрийн стратегийг УИХ-аар батлуулж, Засгийн газар үүнийг мөрддөг. Гурван жилийн хугацаа сая дууссан. Сая бид төсвийн хүрээний мэдэгдэлтэй хамт дараагийн гурван жилийн стратегийг дэлгэрэнгүй ярилцсан. Мөн зарим өрийн хугацааг хойш нь сунгаж хүүг нь багасгах буюу төсөвт ирж буй дарамтыг багасгаад явж байна. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн жил “Century” бонд буюу нэг тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийх бонд гаргасан. Энэ бондын хүрээнд мөн тэр хэмжээний Засгийн газрын өрийг хойш нь сунгаж чадсан. Өөрөөр хэлбэл бондоор үүссэн өр богино хугацааны арилжааны өрүүд байдаг. Цаад тал нь 4-8 жилийн хугацаатай, өндөр хүүтэй байдаг.

Хэрвээ өнгөрсөн жил “Century” бондыг гаргаагүй, өрийн зохицуулалт хийгээгүй байсан бол экспорт хүндэрчихсэн энэ цаг үед нэг тэрбум ам.долларын дарамт ирэх байсан. Тиймээс энэ оны төсөвт гадаад өрийн дарамт харьцангуй бага байна. Энэ оны эцэст 136 сая ам.долларын “Гэрэгэ” бондын эцсийн төлбөрийг төлж дуусгана.

Цаашдын гурван жилд Засгийн газрын өрийн стратегийг батлуулсан. Өөрөөр хэлбэл аль болох богино хугацаатай өрийг хойш нь тавих, төсөв дээр аль болох орон зай гаргаж тэр хэмжээгээр Засгийн газрын өрийг чадлынхаа хэмжээнд төлнө. Өмнө нь 150-200 сая ам.доллар төлдөг байсан бол боломж гарвал дээрх хэмжээнээс ахиулж жил бүр 200-300 сая ам.долларын өрийг багасгах зорилготой ажиллаж байна.

-Ирэх жилд ДНБ өсөх үү?

-Ирэх жилд ДНБ өсч, эдийн засгийн суурь өснө. Тэр хэмжээгээр Засгийн газрын гадаад өрийн орон зай нэмэгдэнэ. Хоёр том шаардлагыг өөрсдөдөө тавина. Нэгдүгээрт өмнөх шигээ арилжааны богино хугацаатай арилжааны өр үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл богино хугацаатай бондоор өс босгож, түүгээр урт хугацаатай төслийн санхүүжилтийг хийхгүй. Зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд батлагдсан томоохон дэд бүтэц, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулна гэсэн зарчимтай байна. Өрийн удирдлагын хувьд хэмжээ гэхээс илүүтэй өрийн ашиглалт хамгийн чухал байдаг. Хэрэгцээгээ зөв тодорхойлоод тэр хэрэгцээндээ таарсан өр үүсгэж явах нь өрийн удирдлагад аюул багатай эрсдэлгүй явах юм. Гэтэл урт хугацааны хэрэгцээн дээрээ богино хугацааны үнэтэй бондоор өр үүсгээд тэрийгээ санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэлд их хэмжээний эрсдэл авчирдаг. Ийм бодлогыг цаашид баримтлахгүй.

Мөн хөгжлийн зээл  ч гэсэн олон талт түнш байгууллагууд буюу Дэлхийн банк Азийн хөгжлийн банк, ОУВС зэрэг байгууллагаас ирдэг 25-30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээлийг түлхүү авч “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх томоохон төслөө санхүүжүүлэх зорилго тавьж байна.

БОГИНО ХУГАЦААНД ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХ ЧУХАЛ БАЙНА

-Экспортын орлого цар тахлын өмнөх үетэй харьцуулбал ямар түвшинд байна вэ. Энэ жил түүхий эдийн үнэ өндөр байгаа ч хилийн гацаанаас үүдэн экспортын орлого буурах төлөвтэй байгааг эдийн засагчид шүүмжилж байна?  

-Цар тахлын өмнөх нөхцөл байдалд яаж хүрэх вэ дээ. Биет хэмжээгээр яагаад ч хүрэхгүй байна. Сүүлийн жил орчмын хугацаанд экспортын түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр байна. Биет хэмжээгээр алдаж байгаа хэсгээ үнийн өсөлтөөс нөхөөд явж байна. ойрын хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах тодорхой арга зам бол ерөөсөө л богино хугацаанд экспортоо нэмэгдүүлэх ажил байна. Бүх бодлогоо экспорт бас дахин экспорт гэсэн бодлого баримталж байна.

-БНХАУ-д  өгөх нийт өрийн хэмжээ хэд байна вэ. Үнэхээр гадаадын хэвлэлээр гарсанчлан боомтоо өгөх хэмжээнд хүрсэн үү?

Яаалаа гэж дээ. Зорилготой, зохион байгуулалттай буруу ташаа мэдээлэл гаргаж байна. Засгийн газар өрөө төлж чадахгүй дефольт болоод хөрөнгө, мөнгөө хураалгах байдал үүсээгүй. Өнгөрсөн жил “Century” бондыг гаргаж амжиллтай зохицуулалт хийсний дараа манай зээлжих зэрэглэл ахисан. Энэ бол гадаад зах зээл дэх манай өрийн менежментэд тавьж буй дүн. Жил бүр гурван зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог. Энэ жил хоёр байгууллага тайлангаа гаргасан. Хоёул манай улсыг хэвээр үлдээсэн.

ЗАСГИЙН ГАЗРЫН НАЙМАН ТЭРБУМ ӨРИЙН НЭГ ТЭРБУМ НЬ ХЯТАДААС АВСАН

БНХАУ-аас нэг тэрбум, дөрвөн сая ам.долларын зээлтэй байна. Засгийн газрын найман тэрбум өрийн нэг тэрбум нь Хятадаас авсан гэсэн үг юм. Нийтдээ уг мөнгөөр 23 төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Үүнээс 13 нь хэрэгжиж дууссан, 10 нь хэрэгжиж байгаа. Салбараар нь авч үзвэл зам тээвэр-13, Хөдөө аж ахуй-3, Эрчим хүч-2, Эрүүл мэнд-1, Харилцаа холбоо-1, Үйлдвэрлэл-1, Боловсрол-1, Барилга-1 төсөл хэрэгжиж байна. Томоохноос нь дурдвал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 250 сая, Улаанбаатар Хөшигтийн хөндийн хурдны замын төсөл 140 сая, Улаанбаатар мандалговь цахилгаан дамжуулах агаарын дэд станц барих төсөл 113 сая, Баянхонгор Байдраг гүүр чиглэлийн 109 км авто зам барих төсөл 60 сая, Замын-Үүд дэд бүтцийг сайжруулах 50 сая, Баруун бүсийн замын коридор хөгжүүлэх 50 сая гэх мэт төслийг БНХАУ-аас урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр авсан.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөцийн хэмжээ ямар байна вэ?

Монголбанкны валютын нөөц гурван тэрбум орчим ам.доллар байна. Нэг долоо хоногт 3.1 тэрбум болоод, бензиний төлбөр гарсан долоо хоногт 2.9 тэрбум ам.доллар руу дөхсөн байдалтай байна. Сайн мэдээ гэвэл сүүлийн хоёр сарын хугацаанд урд хөрш рүү гарч буй экспортын бага боловч нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээ гэвэл уржигдар урд боомтуудаар 792 тээврийн хэрэгсэл гарсан. Нүүрс, зэс төмрийн хүдэр ачсан. Энэ бол 1030 орчим тээврийн хэрэгслээр түүхий эдүүд гарч байгаа гэж ойлгож болно. Гол экспортууд нэмэгдсэнээр эдийн засаг дах эерэг нөлөөлөл нэмэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж