2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 128,130,120 төгрөгийн үнийн дүн бүхий 342,492 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Богд Банк" ХК (BOGD +12.50%), "Айтүүлс" ХК (ITLS +11.13%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.72%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -14.47%) , "Шарын гол" ХК (SHG -12.42%) болон "Монгол шевро" ХК (MVO -7.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,723 ширхэг нэгж эрхийг 13,062,630 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 10 ширхэг үнэт цаасыг 993,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.
ТOP-20 индекс 0.38 хувиар өсөж, 33,734.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,797,399,335,643 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ