“Алсын зайн гүйлтэд өөрийн биеэр бартаат замыг их туулж байна” | News.MN

“Алсын зайн гүйлтэд өөрийн биеэр бартаат замыг их туулж байна”

“Алсын зайн гүйлтэд өөрийн биеэр бартаат замыг их туулж байна”

“Алсын зайн гүйлтэд өөрийн биеэр бартаат замыг их туулж байна”

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100, цагдаагийн байгууллагын 101, Улаанбаатар төмөр зам ХНН байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ой энэ жил тохиож байгаа. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь Цагдаагийн газрын ахлах ахлагч С.Ганбаатар авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Улаанбаатар төмөр замын хойд цэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт амжилттай хийж өнөөдөр /2022.06.23/ Улаанбаатарт ирлээ.

Тэрбээр, зургадугаар сарын 10-ны өдөр гараанаас гаран маргааш нийт 13 хоног тасралтгүй гүйсэн байна.

Одоо үргэлжлүүлэн долдугаар сарын 16 хүртэл хугацаанд төмөр зам дагуух 1111 км замыг туулахаар төлөвлөжээ.

Цагдаагийн газрын ахлах ахлагч С.ГАНБААТАР:

-Алсын зайн гүйлтийн үеэр өөрийн биеэр бартаат замыг их тууллаа. Төмөр замын гарц гармаар гарахдаа аюулгүй байдлыг сахиж явахыг иргэдээс хүсч байна. Одоогийн байдлаар 403 км туулаад байна. Энэ хугацаанд төлөвлөгөөт километр бага зэрэг хоцорсон. Гэхдээ товлосон хугацаандаа гүйлтээ дуусгана. Өртөө дээр ажиллаж байгаа хүмүүс дэмжиж тусалж байгаад баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн нийт төмөр замчдынхаа ажил үйлсэд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-23 213.87.144.154

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж