Эквадорын засгийн газар, нийгмийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн Мягмар гаригт цагдаагийн төв оффист жагсагчид халдсанаас хойш аюулгүй байдал бүрэн алдагдсан гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдэв. Сайд Патрисио Каррилло мөн тус халдлагаас хойш 18 офицер сураггүй алга болсон гэжээ.
Жагсаалыг Эквадорын уугуул Конай үндэстний холбоо зохион байгуулсан аж. Жагсагчид шатахууны үнийг бууруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг хязгаарлах зэрэг шаардлагуудыг засгийн газартаа хүргүүлээд буй. Нийслэл Кито хотод мөн үймээн самуун болж, 10 мянга орчим уугуул иргэд ерөнхийлөгч Гиллермо Лассогийн консерватив засгийн газрыг эсэргүүцэн жагсчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглаж эхэлсэн байна. Жагсагчид харуйд нь шатаж буй дугуй, мод, шороо зэргийг ашиглан тэмцлээ үргэлжлүүлж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ