Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа!

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгайг ухвал хүрээний бузар цаашаа!

Нүүрсний хулгайг ухвал  хүрээний бузар цаашаа!

Нэгэнтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “Нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл бий бөгөөд нөлөө бүхий гишүүд байгаагийн нэг нь А.Адъяасүрэн. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан” талаар дуулгаж байлаа.  Тэрчлэн татвар төлдөггүй тэдгээр бүлэглэл уул уурхайн салбарт  далд эдийн засаг бий болгоод зогсохгүй Гашуунсухайтын төмөр замыг арван жил гацаасан тухай ч мэдээлсэн.  Чингэхдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг нэр цохсон нь, түүний ард нөлөөөлл бүхий улстөрчид буйг дурдсан нь учир шалтгаантай үг байсан биз.

Үүнээс хойш хоёр сар өнгөрч, ямартай ч Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ыг баялгийн сан болгох, ТУЗ-ийн 200 хүнийг нь халах шийдвэрийг гаргасан. Ямартай ч  “Эрдэнэс Монгол” нь төрийн эзэмшилтэй уул уурхайн бүх томоохон компанийг эзэмшдэг холдинг болж, улмаар охин компаниудыг  нь зэс металийн, нүүрс эрчим хүчний групп гэж хоёр хувааж байгаа аж.

Үнэндээ Монголын нүүрсний хулгайг ярих юм бол юун Хөгжлийн банкны луйвар. Хүрээний бузар цаашаа.

Монгол нүүрсээрээ дэлхийн  гайхагдсан улс биш. Дэлхийн батлагдсан нөөцийн дөнгөж хоёр хувийг эзэмшдэг. АНУ, Хятад, Орос, Индонези, Мозамбик, Австрали гээд  коксжих нүүрсээр илүү баян, тээвэрлэлт хямд улс орон цөөнгүй. Монгол шиг дэлхийн нүүрсний зах зээлийн хаяанд оршиж байж ашиг, орлогоггүй суудаг улс байхгүй ч биз. Гээд энэ бүхэн Ерөнхий сайдын нэр цохогдсон бүлэглэлээс болсон гэхээр бүр харамсалтай.

“Тавантолгойн төслийг гацаасандаа баяртай байгаа”-гаа илэрхийлж, та бидэнд авч үлдээснээ сайрхаж суусан нөхдүүд нүүрсний бизнесээс мөнгө завшдаг гол бүлэглэл гэхэд дэгсдүүлсэн болохгүй. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа М.Энхсайханы боловсруулсан төслийг унагаж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацаасан зорилго нь улсын эрх ашгийн төлөө биш өөрийнх хувийн эрх ашиг хөндөгдсөнийнх.

Мэдээж, Гашуунсухайтын төмөр замыг гацаасан улс төр-эдийн засгийн бүлэглэл гэвэл экс Ерөнхийлөгч Х.Баттулга байж таараа.  Тэр тусмаа Ерөнхий сайд А.Адъяасүрэнгийн ард байгаа улс төрийн лидер нь З.Энхболд, Х.Баттулга нар гэдэг нь нэн ойлгомжтой юм.

З.Энхболдыг АН-ын дарга, УИХ-ын спикер байх үед өмнөөс нь оймс шидээд намаасаа хөөгдсөн, өдгөө МАН-д элсээд “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийн дарга болсон Л.Наранбаатар гудамжны тэмцэгч байхдаа З.Энхболдтой холбоотой ноцтой баримтуудыг дэлгэж,  Монголын “Страто”  болон Хятадын  “TTJVCo”-той холбоотой болохыг хэлдэг. Тэдгээр компаниуд нь “Эрдэнэс Тавантолгой”-той нүүрс угаах, хөрс хуулах гэрээ байгуулж ажиллаж байсан, гэхдээ гэрээ “нууц”.

“Страто” нь  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг агаад Эрдэнэс-Тавантолгой компаниас сайн чанарын коксжих нүүрс авч, угаадаг аж. Хэрэвзээ, цуу яриа үнэн бол “Страто” компанийн угаасан нүүрсийг урагшаа зөөхийн тулд Зүүнбаянгийн төмөр замыг барьсан гэх. Гэхдээ үүнийг хэнч батлаж, бас үгүйсгэх боломжгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаар Зүүнбаянгийн төмөр замыг тавьсан юм.

Нүүрсний тээврийн нэжгээд компанитай А.Адъяасүрэн гишүүний намтар түүх тийм ч цагаан биш. Тэрбээр /“Сан тээвэр групп”, “Тэнгри транс групп”, “Ульгансар транс” гэх компаниуддаа “С” зөвшөөрөл авахын тулд 100 мянган ам.долларыг АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд өгөх гэж байгаад баригдсан дуулианд нэр холбогдож байлаа. Түүний авлигын хэргийг Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдорж /өнгөрсөн онд Авлига авсан асуудлаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ шүүхээр шийдвэрлүүлсэн/ хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин Ерөнхий сайдын хэвлэлийн өмнө нэр цохож дурдсаны дараа УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг эргээд яллагдагчаар татсан юм. Ямартай ч тэрбээр Ерөнхий сайд нэр хүндэд халдлаа гэж шүүхэд хандаагүйг бодоход “олны үг ортой” л бололтой.

Монголын экспортыг гацааж, эдийн засгийг хорлоход ганц дайчин ганцаарддаггүй болохыг экс Ерөнхийлөгч Х.Баттулга монголчуудын яс, маханд нь мэдрүүлж өгсөн байх.  Гашуунсухайтын төмөр зам 2013 онд ашиглалтад орсон бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж, хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байжээ гэдэг нь өөрөө хангалттай нотолгоо, харамсалтай үзүүлэлт.

Энэ он гарсаар 7 сая тонн нүүрсийг Монгол Улс экспортолсон нь чамлалттай тоо.  Орос, Хятад хоёр 100 сая тонн нүүрс экспортлох гэрээ байгуулчихсан гэхээр бүр ч гашуун санагдах байх.

Гашуунсухайтын төмөр замыг тавьчихсан бол нүүрсний бизнесээс мөнгө завшдаг бүлэглэл тонн тутмаас тонн тутамд 60-70 ам.долларыг “цавчиж” мэдээж чадахгүй байсан нь лав.  Тонн тутмаас 60-70 ам.доллар, түүнийг нь хэдэн арван саяар, тэгээд 20 жилээр үржүүлээд бодохоор улсад орж ирэх ёстой асар их мөнгө хулгайн замаар урссан гэсэн үг юм.

Товчхондоо, иргэдийн сурах, боловсрох, эмчлүүлэх боломжийг нь тэд хулгайлсан гэсэн үг. Ийм учраас л Тавантолгойн эдийн засгийг эргэлтэд оруулах гэсэн  М.Энхсайханыг “террорист” болгож зарлаад шоронд хорьчихсон хэрэг. “Ахиад бидний бизнесээр битгий оролд” гэсэн анхааруулга л байж, тухайн үедээ. Хэрэвзээ, М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол нүүрсний бүлэглэлийн хулгай илрээд зогсохгүй, хоолгүй болох байж л дээ.

Ерөнхий сайд энэ хулгайг илрүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ажлын хэсгийн ахлагчтаар тавьсан. Нэлээд том шуугиан, нэлээд том "дайн" дэгдэх л байх даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
101
ТэнэглэлТэнэглэл
33
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж