Шинэ цагийн “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” хэвлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Шинэ цагийн “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” хэвлэгдэнэ

Шинэ цагийн “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” хэвлэгдэнэ

Оросын түрэмгийллийн улмаас эх орноосоо дүрвэсэн украин охины өдрийн тэмдэглэл энэ намар хэвлэгдэх болжээ. Охиныг Ева Скалиетска гэдэг бөгөөд 12 настай. Номны нэр нь “Та нар дайн гэж юу болохыг мэдэхгүй байна: Залуу украин охины өдрийн тэмдэглэл” юм байна.

Ева Скалиетска оросын довтолгооноос хэдхэн хоногийн өмнө 12 нас хүрчээ. Тэрбээр бөмбөгдөлт эхлэх үед Харькивт эмээтэйгээ амьдардаг байсан. Эцэг эх нь нялх багад нь салсан учир эмээгийнхээ гар дээр өссөн аж.

“Дайн гэдэг үгний утгыг хүн бүхэн мэдэхийн хувьд мэднэ. Гэхдээ яг бодит байдал дээр ямар байдгийг хэн ч мэдэхгүй. Би юу үзэж туулснаа бүх дэлхийд мэдүүлэхийг хүссэн” гэж охин хэлжээ. Түүнчлэн газар доорх хоргодох байранд бөмбөгдөлтийг хэрхэн тэсч гарснаа, баруун Украин руу хэрхэн явж ирснээ тэмдэглэлдээ дүрсэлсэн. Мөн орос хэлээр ярьдаг, тэдний ёс заншлыг дагаж мөрддөг үндэстэн рүү оросууд яагаад дайрах болсонд эргэлзэж буйгаа ч бичжээ.

Олон ч галт тэргэнд сууж, дүрвэгсдийн төвүүдээр толгой хоргодсоны эцэст Ева эмээтэйгээ Дублинд орогнох болжээ. Европын хэд хэдэн улс тэднийг оруулахаас татгалзсан гэж Ева хэлэв.

Номыг “Union square & Co” байгууллага эрхлэн гаргах бөгөөд олсон орлогын тодорхой хэсгийг Украины дүрвэгсдийн төвүүдэд хандивлах юм байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж