“Кран осолдсон компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан”

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

“Кран осолдсон компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан”

“Кран осолдсон компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан”

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн нас барсан хэрэг өчигдөр /2022.06.22/ гарсан. Энэ ослын шалтгаан нөхцөлийн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэл хийж байна.


МХЕГ-ын хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.БАТЗОРИГ:

-Цар тахлаас шалтгаалж мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт хяналт шалгалтыг хоёр жил зогсоогоод байсан. Харин энэ хавраас эхлэн МХЕГ зөвлөмж шаардлагыг барилгын компаниудад хүргүүлсэн. Одоогийн байдлаар нийт 10 мянга гаруй баригдаж буй барилгын компаниудад мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Эрсдэлтэй барилгын тухайд шалгалтаар 2000 гаруй барилгад хяналт тавихад 78 барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байгаа. Мэдээж дүүргүүдээс тодорхой судалгааны дагуу ангилалт хийж 2000 гаруй барилгад шалгалт хийсэн.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтаар 4-6 дугаар сард урьдчилан сэргийлэх хүрээнд шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн осол гарсан барилгад шалгалтыг зургадугаар сарын 7-нд хийсэн байна.

Шалгалтын хүрээнд 18 хуудас зөвлөмж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж шаардлага хүргүүлсэн байгаа. Мөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах зэрэг заалтуудыг шаардлагад тусгасан. Осол гарсан барилгын компанийн гүйцэтгэгчээр “Сутайн орхонууд” ХХК гэдэг компани ажилласан. Осолтой холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Барилгын талбайд Хятад улсад үйлдвэрлэгдсэн кранаар ажил явуулж байсан. Осол гаргасан авто кран нь 50 тоннын даацтай байсан. Тухайн хашаанд мөн өөр авто кран ажиллаж байсан ч аюулгүй байдлыг хангаагүй.

Тухайн барилгын талбайд хоёр хүн нас барснаас гадна нэг хүн мөн өндрөөс унаж хүнд гэмтсэн.

Шалгалтын урьдчилсан дүгнэлтээр авто краныг ашиглахдаа зориулалт, аюулгүй байдал, стандартыг мөрдөөгүй, зам талбайг бэлдээгүй байхад осол гарсан байна. Краныг байршуулсан компани, хувь хүн, иргэнд ч шаардлага тавьдаг.

Улсын хэмжээнд 17 мянган өргөх техник байгаагаас 14 мянга нь барилгын талбайд ажиллаж байна. Монгол Улсад одоогоор 360 кран ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан тохиолдолд 4000 нэгжээр торгодог. Харин амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тохиолдолд тухайн барилгын компанийн ажлыг зогсоодог. Он гарснаас хойш гурван барилгын компанийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж