Дотоодын цэргийн 05 дугаар ангид 18 настай Н нь ходоод нь задарснаас болж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ талаар өчигдөр /2022.06.22/ салбарын сайд нар зөрүүтэй тайлбар хэллээ. Тухайлбал, Х.Нямбаатар сайд талийгаачийн шүүх шинжилгээний эцсийн хариу гараагүй, урьдчилсан дүгнэлтээр ходоод нь цоорсон гэсэн бол, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Манай салбарт 2020-2021 онуудад цэргийн дэглэлт, амь настай холбоотой асуудал гараагүй, өөр салбарын асуудлыг надад тохох шаардлагагүй” гэлээ.
Хүний эрхийн Үндэсний комиссын тайланд дурдсанаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдэж, хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн байна.
Дээрх асуудлаар сайд нарын байр суурийг хүргэхэд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "2021 оноос манай салбарт дээрх асуудал гараагүй. Тэр чинь сүүлийн арван жилийн тайлан байна лээ. Дотоодын цэргийн алба хаагчийн амь нас эрүүл мэнд гэнэтийн зүйлээс болоод эндсэн асуудал гарч ирлээ. Системийн хувьд өөр салбар л даа. Хууль зүйн яам, ЦЕГ-ын байгууллага шүү дээ. Зэвсэгт хүчний салбар дээрх чиглэлээр тууштай арга хэмжээ авч байгаа. Сүүлийн нэг жилд цэргийн албан хаагч дэглэлтэд юм уу эсвэл, дарамт шахалтад орж эрүүл мэнд амь насаараа хохирсон асуудал гараагүй. Энэ чиглэлээр ХЭҮК-той албан ёсоор гэрээ байгуулж хамтран ажиллаж байна. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт байхгүй байгаа асуудал, ажлын ахиц дэвшлийг заавал харлуулах байдлаар манай салбар, над руу тохох шаардлага байхгүй. Би энэ салбарт алдаа гарсан бол хэлнэ. Гаргахгүй байх талаас нь ажиллаж байна" гэв.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Цэрэг нас барсан асуудал гарсан. Энэ асуудлаар шалгалт явуулж, шүүх шинжилгээний эмч нар задлан хийсэн. Урьдчилсан байдлаар ходоод нь цоорсон гэх дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй.
Шүүхийн задлан шинжилгээний эмч нартай одоо очиж уулзаж болно. Би Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргыг яриа өгөхийг үүрэг болгож байна.Тухайн нас барсан цэрэгт ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй учир гадны нөлөөгүй нас барсан гэж урьдчилж дүгнэсэн. Ямартай ч дотоодын цэргийн анги болон задлан хийсэн эмч нар тайлбар мэдээлэл өгнө. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга энэ асуудалтай холбоотой шалгалтын дүн мэдээг танилцуулна” гэсэн юм.
Иргэдийн зүгээс цэргийн албан дахь дэглэлт, харгислалыг таслан зогсоох талаар сайд нараас хариуцлага нэхэж буй. Харин сайд нарын зүгээс өөрсдийгөө өмөөрч, манай салбарт хамаагүй гэхчлэн үл тоомсорлох хандлага гаргаж байгаа нь даанч харамсалтай.
21 2022-06-23 43.242.243.141
Хүүхэл алчихлаа одоо яахийн
1 2022-06-23 103.212.117.38
Зөв ш дээ. Дотоодын цэрэг бол Цагдаад буюу Хууль ззйн сайдын мэдэлд байдаг салбар. Хэдэн сэтгүүлч, троллууд Нямбатараас холуур байлгах гээд ядчих юм
Иргэн 2022-06-23 202.21.114.170
Энэ удаа Сайнбаярын зөв. Хэн юу хариуцдаг гэдгийг мэдэхгүй мулгуу сэтгүүлч өөрийгөө өмөөрсөн юм бичиж байгаад NEWS.MN буруутай.
Зочин 2022-06-23 213.87.144.154
!!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Харьцуулагч 2022-06-23 49.0.178.86
Сэтгүүлч гэгдэгчидэд арми \дотоодын цэрэг гэж байдаг юм уу\ ямар хамаа байна аа, тэр баян тарган, хөрөнгө хуйн тухай, ододын хувцас, архидалтын тухай ярьж байхгүй,,,авилга, албан тушаалын улайрлын тухай маш сонин байхгүй юу энэ л шүгэл үлээгч болох байх хэ ха
Зочин 2022-06-23 192.82.74.153
Хариуцсан СААД нь зайлах хэрэгтэй, бултаад бх хэрэггүй. Дээр нэг эмэгтэйг тавчиктай гаргасан гээд л нэг сүрхий нөхөр Засгаасаа огцорч ыайсан санагдах юм… Тэр нөхрөөсөө үлгэр жишээ аваач ,
Зоригоо 2022-06-23 150.129.143.84
Харьяалал гэж нэг юм бнаа даа Энгийнээр хэлбэл өөр айлын хүүхдийн асуудлыг надад тохох гээд байгаатай агаар нэгэн билээ. Дотоодын цэрэг нь Хууль зүйн яамны харьяанд ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн командлагч Болдын командад байдаг болохыг сэтгүүлч нар минь мэдтүгэй
Зочин 2022-06-23 202.126.89.173
Дотоод цэрэг бол хууль зүйн яамы харья шүү
зүч 2022-06-23 103.57.92.104
БХС зөв хэлжээ
Зочин 2022-06-23 139.5.219.58
Сэтгүүлчид арай дэндүү юм . Бүүр галзуурчээ. Мэргэжлийн сайд сайн байна .
Zol 2022-06-23 192.82.81.176
Сайд нарын эрхлэх хүрээний асуудлыг мэдэхгүй байгаа энэ сэтгүүлч гэх хүмүүс хөөрхиий л байна доо. Яанадаа.
Зочин 2022-06-23 66.181.182.81
тэнд цэрэг үхсэн цэргийн буруу, тэнд каран унасан хазгай газрын буруу, гудамжинд хүүхэд зодуулсан ар гэрийнхэндээ хэлээгүйн буруу, тог тасарсан согтуу хүний буруу. юу ч хариуцагүй, ямар ч хариуцлага болон зохицуулалт байхгүй юм бол төрөөр яадаг юм бэ? зүгээр зай болсон нь дээр шүү