Путины цөмийн бичиг баримттай цүнхийг барьдаг хүн гэртээ буудуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Путины цөмийн бичиг баримттай цүнхийг барьдаг хүн гэртээ буудуулжээ

Путины цөмийн бичиг баримттай цүнхийг барьдаг хүн гэртээ буудуулжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн цөмийн чухал бичиг баримттай цүнхийг авч явсан Кремлийн дээд албан тушаалтан Москвагийн ойролцоох гэртээ буудуулсан байдалтай олджээ. Өдгөө 53 настай Вадим Зимин эрчимт эмчилгээний тасагт байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Зимин нь Холбооны аюулгүй байдлын тэтгэвэрт гарсан хурандаа байсан. Оросын удирдагчийг үргэлж дагалддаг байсан ба цөмийн зэвсгийн нууцыг агуулсан цүнхийг хариуцаж байжээ. Гэхдээ тэрбээр ганцаараа тус цүнхийг хариуцаж ажиллаж байгаагүй аж. Хэрэг гарахын өмнөхөн түүнийг авлигал авсан хэрэгт буруутгаж байсан ба гэрийн хорионд оруулсан талаар албаныхан мэдээлсэн байна.

Зимин Москвагийн захад байрлах байшингийнхаа гал тогоонд олон удаа буудуулсан байдалтай олджээ. Түүний эхнэр нь эмч мэргэжилтэй бөгөөд Зимин буудуулах үед Украинд шархадсан цэргүүдийг эмчлэхээр томилогдсон байна. Хожим нь хэргийн газрын ойролцоо хэвтэж байсан "Иж 79-9TM" гар бууг албаныхан илрүүлжээ.

Эх сурвалж: unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
14
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
8
ХахаХаха
8
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж