Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийн туршилтыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийн туршилтыг эхлүүлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээврийн туршилтыг эхлүүлнэ

Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамж, Сангийн сайдын 2022 оны 106 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2022.06.23/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын болон Ганцмод боомтын захиргааны албаны хүмүүстэй цахим хурал хийсэн байна. Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангажээ.

Ингэснээр зургадугаар сарын 27-28-ны өдөр туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр болсон байна.

Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоолол бий. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж