Францын "шинэ" сайдыг хүчингийн хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Францын "шинэ" сайдыг хүчингийн хэргээр шалгаж байна

Францын "шинэ" сайдыг хүчингийн хэргээр шалгаж байна

Францын прокурор эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан Засгийн газрын гишүүнийг хүчингийн хэргээр шалгаж байна. Хрисула Зачаропулу өнгөрсөн сард хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Түүнийг хоёр эмэгтэй зөвшөөрөлгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэг хийсэн хэмээн буруутгагдаж байна.

Эхний эмэгтэй тавдугаар сарын 25-нд Хрисула Зачаропулу7гийн эсрэг хүчингийн гомдол гаргасан. Удаах нь зургаадугаар сарын 16-нд ман адил гомдол прокурорын байгууллагат гаргасан гэж мэдээлэв. Хрисула Зачаропулу өөрийн биеэр хариу тайлбар олон нийтэд өгөөгүй байна. Гомдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хараахан зарлаагүй байгаа. Францын хэвлэлүүд 46 настай хатагтай Зачаропулу зөвшөөрөлгүйгээр эмэгтэйчүүдийн биед хүч хэрэглэж, шинжилгээ явуулсан гэж прокурорын газраас буруутгасан гэж мэдээлжээ.

Хүчингийн гэмт хэрэг нь Францын хууль тогтоомжид хүчирхийлэл, заналхийлэл, албадлага, гэнэтийн байдлаар нэвтэрсэн аливаа үйлдлийг хэлнэ. Зачаропулугаас гадна шинээр томилогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцдаг сайд Дамиен Абад хүчингийн хэргээр шалгагдаж байгаа юм. Тэрбээр хоёр эмэгтэйг хүчирхийлсэн гэж мэдэгдсэн. Дамиен Абад тус мэдэгдлийг няцааж, албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаагаа илтгэсэн байна.

Эх сурвалж: Sky News 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж