Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг болон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр тэрээр хамтарсан сансрын нислэгийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас төдийлөн өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй бөгөөд тус ойн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил, арга хэмжээг энэ жил зохион байгуулж байгааг дурдав. Мөн тус хамтарсан сансрын нислэг нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн үйл явдал болохыг онцоллоо.

Сансрын нисэгч В.А.Жанибеков Монгол Улсын төр, засаг, тэр дундаа Батлан хамгаалах яам сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолсны зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлсэн юм.
Мөн дараагийн хамтарсан нислэгийг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэн нисгэхийг бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа сансрын нисэгч В.А.Жанибеков, В.П.Савиных нар илэрхийлэв.

Эх сурвалж: БХЯ
SHINE 2022-06-23 129.205.124.222
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-06-23 202.126.88.199
Монгол оросын салтаанд тас наалдаастай. Барлаг барлаг
Зочин 2022-06-23 213.87.144.154
!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-06-23 64.119.19.217
Сансарт хэдэн хиймэл дагуул гаргах тухай ярь. Монголын цаг уурын хиймэл дагуул болон холбооны хиймэл дагуулыг оросоор хөөргөх боломжийг судлаачээ.
Зочин 2022-06-23 150.129.141.180
дахиж нисгээд хэрэггүй. Гүррагчаа нисээд улсад ямар ашиг гарав. юу ч гараагүй. нэг улс төрчин тэжээлгүүлэгч МАНгартай л болсон.
Зочин 2022-06-23 59.153.86.120
Монгол эмгэтэйг сансарт нисгэх тухай асуудал ярьж эхэлж байгаа нь сайшаалтай байна.