Оросын газрын тосны үйлдвэр халдлагад өртөв

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Оросын газрын тосны үйлдвэр халдлагад өртөв

Оросын газрын тосны үйлдвэр халдлагад өртөв

Украинтай хиллэдэг Оросын Ростов муж дахь Новошахтинскийн газрын тос боловсруулах үйлдвэр нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ. Халдлагын улмаас гал гарч, дэлбэрэлт болсноор үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоогоод байна. Одоогоор хүн бэртэж гэмтсэн тухай мэдээлэл байхгүй байна.

Албаны хүмүүсийн мэдээлснээр хоёр ч удаа халдлага болсон бөгөөд эхнийх нь өглөө 08:40 цагт, дараагийнх нь 09:23 цагт байжээ. Эхний халдлагаар нисгэгчгүй онгоц түүхий газрын тосны нэрэх төхөөрөмжийг мөргөж, дэлбэрэлт болсон байна. Хоёр дахь халдлага газрын тосны нөөцийг онилсон боловч гал гараагүй гэж үйлдвэрийн удирдлагууд мэдэгдэв.

Новошахтинскийн газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын баруун өмнөд хэсэгт, Украины хилээс ердөө найман км зайд байрладаг. Энэ нь 2009 онд ашиглалтад орсон бөгөөд жилд 7.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Одоогоор ажилчдыг нүүлгэн шилжүүлж, эвдрэлийн үнэлгээ хийхэд бэлтгэж байна. Ростов мужийн захирагчийн мэдээлснээр, боловсруулах үйлдвэрээс нисгэгчгүй онгоцны хэлтэрхий олдсон гэв. Энэхүү осол Оросын өмнөд нутгийн хэрэглэгчдийн бензин, дизель түлшний хэрэглээнд нөлөөлөөгүй гэж тус улсын Эрчим хүчний яам мэдээлжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж