“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг дөрөвдүгээр сарын 27-нд их хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд баривчилсан. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн хүнийг баривчилсан юм. Тэгвэл хэрэг нь эцэслээгүй байхад дараагийн "бялуу хуваах" хүнийг томилохоор яг одоо "Багануур" ХК-ийн ТУЗ хуралдаж байна. Гэхдээ энэ талаар ТУЗ-ийн зарим гишүүд огт мэдээгүй гэнэ.
"Багануур" ХК-ийн захирлаар МАХН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Н.Уламбаярыг зүтгүүлж буй аж. Өмнө нь түүнийг хоёр ч удаа томилохоор болж, АТГ-аас мэдүүлгийг нь шалгаад татгалзсан хариу өгсөн ч ийнхүү гурав дахь удаагаа зүтгүүлж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй байна гэхэд байн байн зүтгүүлээд буй шалтгаан нь тэрбээр Н.Энхбаяр хүн юм.
Намаа нэгтгэхдээ албан тушаалын тохироо хийж хүүгээ УИХ-ын гишүүн болгосон Н.Энхбаярын авах ёстой ээлжит нэгэн суудал нь энэ бололтой. Н.Уламбаяр нь МАХН МАН-тай нэгдсэний дараа Бага хурлын гишүүн болсон нэгэн бөгөөд урьд өмнө нь уул, уурхай байтугай улсын байгууллагад ажиллаж үзээгүй хүн аж.
Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт МАХН-аас нэр дэвшиж байсан нэгэн юм.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ