"Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржид зөвлөхөд улсыг удирдахад ухаан хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

"Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржид зөвлөхөд улсыг удирдахад ухаан хэрэгтэй"

"Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржид зөвлөхөд улсыг удирдахад ухаан хэрэгтэй"

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг /2022.06.23/ боллоо.  Тус намын удирдлагууд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


АН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нарт хандаж үг хэлэхэд улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй. Тэрнээс биш сэтгэл хөдлөлөөр хийдэггүй юм. М.Энхболд, Н.Номтойбаярыг явуулаад улс орон өөрчлөгдчихгүй.

Оюуны хөвч чинь хоёр жил хүрэхгүй тасарчихлаа. Монгол Улсын ачааг та нар үүрч  чадахгүй байна.

Хил гаалийг нээхэд ухаан зарах хэрэгтэй. Засгийн газрын тогтоол гараад хувийн өмчийг булаадаг ажил биш ээ. Ард түмэнд битгий гай болоод бай. Зуун жилийн түүхтэй гэж МАН  ярьдаг. Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж хоёроос өөр хүн алга уу. Ц.Нямдорж шавхагдсан шүү дээ. Засгийн газрынхаа ажлыг хийлгэ эсвэл соль. 2019 онд та нар Үндсэн хуулийг өөрчилсөн. Бүгд  гавъяаг нь өөртөө наах гэж уралдсан. Та нар тунхаг бичиг хэлэлцүүлэх гэж гишүүдээ тойрог руу хөөж явуулсан. Тунхаг бичгийн юуг нь хэлэлцүүлэх юм бэ? Хэдэн гишүүд нь тойрогтоо очиж, бэлэг тарааж байгаа байлгүй. Өмнө нь Ардчилсан намд хамаг бурууг чихдэг байсан. Гэтэл та нар зургаан жил боллоо. Одоо Үндсэн хуулийг буруутгаж байна. Ийм байвал түүхээс арчигдана шүү. Бид энэ Засгийн газрыг үргэлж шахна. Хэлэлцэж байгаа хуулийг нь хар л даа. Дүүргийн бөх, арслан цол яриад сууж байна ш дээ. Ч.Санжаадамба хаана эрэмбэлэх, ямар морь уралдуулах талаар ярьж байна. Өөр асуудал алга уу? Монголд асуудал дүүрэн байна. 2024 оны өмнө бид нэг зүйлийг шаардана. Та нар 2020 оны сонгуульд ялаагүй шүү. Сонгуулийн саналыг олон улсын хөндлөнгийн аудитоор шалгуул. Шалгуулсан тохиолдолд Ардчилсан нам оролцоно. Тэрнээс биш та нарын жүжигт орохгүй. Хэнд санал өгөх нь чухал биш, саналыг тоолох нь чухал гэж И.Сталины үг санаанд орж байна.

АН-ын Хуулийн зөвлөх О.БААСАНХҮҮ:

-2020 оны зургадугаар сарын 24-нд сонгуулийн дүн гарч, УИХ бүрэн эрхээсээ татгалзсан. Цар тахлын хуулиар халхавч хийгээд УИХ бүрэн эрхээ Засгийн газарт өгсөн. Чадамжтай УИХ алга. Тийм учраас даамсаг, морь мал, дүүрэг хорооны начин ярьж байна. Хэрэв чадамжтай байсан бол өөр юм ярих байсан. Улсын төсөв баталж байхад 33 тэрбумаар хөшөө барина гэж байсан. Би Эрдэнэтийн иргэдээ өрөвдөж байна. Хоёр хулгайч, нэг худалчийг сонгочихсон. Намайг байхад зам тавилаа гээд баригдаж буй бүтээн байгуулалт дээр маргалдаж байлаа. Мөн том, жижиггүй архичид байна. Гадаад, дотоодоор архидаж байгаа мэдээллийг надад хүмүүс өгч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй болчихсон. Гамшгийн тухай хууль дээр гамшиг болж байгаа тохиолдолд хуульд гар хүрэхгүй гээд заачихсан байгаа.

Дефольт зарлах тухай аймшигтай зүйлсийг олон улсын байгууллагууд анхааруулаад байна. Гэтэл Б.Жавхлан дефольт зарлах боломж байхгүй гэж байна. Хятадаас зээл авахгүй бол ийм байдалд орно ш дээ. Гайгүй хүмүүс нь УИХ-ын бүрэн эрхээ авахын төлөө ажиллаач. Тэгэхгүй бол Засгийн газрынхаа хэлсэн, гуйсан бүгдийг зөвшөөрөөд байна. Засгийн газар чинь хоёр сайдаа томилж чадахгүй байна. Хууль хяналтын байгууллагынхаа ч ажлыг хийлгэхгүй байна. Ийм УИХ байж болохгүй. Тиймээс тарах ёстой. УИХ-ын дарга ч ийм байх ёсгүй. Ийм шаардлагыг бид хүргүүлж байна.

АН-ын Дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

-ЭЕШ-аа өгч буй залуучууддаа амжилт хүсье. Харамсалтай нь, хүүхдүүд маань ажил дээр гарахад асар өртэй угтах нь ээ. Тиймээс Ардчилсан нам үүнийг залруулахын төлөө зүтгэнэ. Хятадын өрийн хавханд орох улсуудын жагсаалтад Монгол Улс байна. Өрөө төлж чадахгүй бол Хэнтий аймгийг тасалж өгөх юм уу? Монголбанк өчигдөр бодлогын хүүг нэг нэгжээр өсгөсөн. Бодлогын хүүг эрэлт, гаралтын шок үүссэн үед үүсгэдэг. Гэтэл оношоо буруу тавьж ийм шийдвэр гаргасан нь дундаж давхаргынханд хэцүү тусна. Цалингаа тавьж чадахгүй байгаа, зээл авч чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд шийтгэл болсон шийдвэр гаргалаа.

Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн үед Монголбанкны байдал муудлаа. Чаддаг хүнд нь ажлаа өг. Танаас болж Монголын эдийн засаг сүйрэхэд тулаад байна.

Монголд ядуурал буурсан гэж эрхэм гишүүн ярьж байна лээ. Үгүй. Сард 200 мянгаар  амьдардаг бол ядуу биш юм байна. Энэ сайд дарга нар 200 мянгаар ажиллаж чадах болов уу. Ийм  мөнгөөр ядуурлыг хэмжиж байна. Босч ирэхээргүй бол ядуу гэж тооцож байна. Бодит байдалтай эвлэрэх цаг болсон. Ядуурлын шугамыг 600 мянга болгъё. Нүдээ нээ. Чадахгүй бол зайлцгаа.


Сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж ярьж байна. Энэ талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:

-2012 онд холимог системээр сонгууль явагдсан. Тийм муу хувилбар байгаагүй. Харамсалтай нь 2016 онд МАН-ын захиалгаар Үндсэн хуулийн цэц үүнийг алга болгочихсон. Одоо энэ алдаагаа залруулах ёстой. Үндсэн хуулийг үг үсгийг бус үзэл санаа нь нийгэмд ноёлох ёстой. Германд хувь тэнцүүлэх систем байж л байдаг. Цэц 2012 оны сонгуулийн системийг эргэн сэргээхэд АН  болохгүй зүйл биш гэж харж буй. Нэг талаасаа орон нутгийн төлөөллийг ч хангадаг, үндэсний хэмжээний бодлогын асуудлыг шийддэг. Мажоритар системийг хар л даа. Хэнтийд сургууль барихад  20 тэрбум ч гэх шиг. Хэн Ерөнхий сайд, сангийн сайд байхаас шалтгаалаад тэр тойрог руу мөнгө урсдаг байж болохгүй. Хэзээ ч нөхөгдөхгүй зам тавьдаг, шугам тавьдаг, цагаан сар, наадам, шинэ жилээр ашигладаг том ордон барьдаг. Энэ бол үхмэл хөрөнгө. Сонгуулийн тогтолцоог өөрчилнө гээд Үндсэн хууль руу дайрч болохгүй. Үндсэн хууль бол Монгол Улс юм. Улс орныг тогтвортой байлгаж байгаа арга яс нь. Улстөрчид муу муухайгаагаа Үндсэн хуулийг хогийн сав болгож, чихэж болохгүй. Ерөөсөө цар тахал, хил гаалиас болоод Үндсэн хуулийг ингэчихлээ гэж магадгүй л юм. Нэг хэсэг Ардчилсан намынхны буруу байсан. Одоо бол Үндсэн хуулийн буруу болж байна. Гурван сая хүний хувь заяаг ингэж удирддаггүй юм.

Үндсэн хуулийн цэц нэг хэсэг хаягдсан улстөрчдийн цуглуулга байсан шүү. Карьергүй болсон хүмүүс намынхаа эрх ашгийг гүйцэтгэдэг. Дандаа МАН-ынхан очдог. Ардын намын байнгын хороо, дайвар байгууллага шиг байсан түүх бий. АН-ын шинэчлэл бүрийг алга болгож байсан шүү. Одоо Үндсэн хуулийн цэцийг эрүүл саруул ажиллаасай гэж хүсч байна. Үндсэн хууль бол селфи хийж, гангардаг зүйл биш. “АН-ынхан та нар өөрсдөө хийгээгүй байж” гэж магадгүй. Эрх мэдлийг өгөөгүй. Сонгуулийн үнэндээ луйвардсан ш дээ. Эд нарын сонгууль гэж юу байдаг юм. Харин дахиж ард түмний сонголтыг луйвардуулахгүй.

-Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарах гарц нь юу вэ?

АН-ын дэд дарга Ч.ОТГОЧУЛУУ:

-Гарц ойлгомжтой. Хөрөнгө оруулалтыг дэмж, шинэ бизнесийг нээ. Том юм ярихгүй гэхэд лөмнө хөрштэйгээ хэл амаа ололцоод боомтуудаа нээ.  НӨАТ-ыг таван хувь болгох нь зөв. Мөн төсвийг зоригтой тана. Хэрэггүй төслүүдийг зогсоо. Төсвийн зардал буурахаар орлого бас буурна. Орлого буурахаар аж ахуй нэгжүүд, иргэдэд ирж буй төсвийн ачаалал буурна. Төрд 100 төгрөг төлдөг байсан бол 50 төгрөг үлдэнэ. Үлдсэн мөнгөөрөө худалдан авалт хийнэ. Том төслүүдийг "тэд" хөдөлгөж чадахгүй юм байна лээ. АН-ын үед том том төслүүд явж байсан. МАН чадахгүй юм байна.

Баахан популист, троллуудыг тэжээчихсэн учир тэд нараасаа айгаад байна. Л.Оюун-Эрдэнээс өөр хүн Ерөнхий сайд болох хэрэгтэй. Өөрийн нэр хүнд унахаас үл айн популистуудтай тэмцэх Ерөнхийс сайдтай болвол сайхан болох дүр зураг харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж