Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов | News.MN

Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов

Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов

Ши Жиньпинийг шүүмжилсэн тэмцэгчийн шүүх хурал хаалттай болов

Ши Жиньпинийг "ухаан муутай" учир огцрохыг уриалсан Хятад дахь иргэний эрхийн төлөө тэмцэгч Сюй Жиёонгийг төрийн эрх мэдэл урвуулан ашигласан хэргээр баривчилжээ. Түүний шүүх хурал Лхагва гаригт хаалттай байдлаар болжээ. Иргэний эрхийн ахмад зүтгэлтэн, хуульч, эрдэмтэн Сюй Жиёонг улсын нууцад халдсан гэх үндэслэлээр зүүн Шаньдун мужийн Линшү орон нутгийн шүүх хаалттай хурал явуулсан байна. Гэхдээ Сюй Жиёонг өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн хэмээн эх сурвалж мэдээлжээ. Түүний хэрэгт хамтран оролцож буй эх сурвалжийн мэдээлснээр шүүхийн шийдвэрийг зарлах болоогүй байгаа юм.

Сюй Жиёонгийн дэмжигчид болон хүний эрхийн байгууллагууд түүнд тохсон хэрэг, шүүх хурал бүхэлдээ шударга бус бөгөөд засгийн газрын зохиомол хэрэг гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Хятадын хүний эрхийн нэрт хуульч Тэн Бяо “Энэ бол бүрэн улс төрийн зохиомол хэрэг. Ямар ч нотлох баримтгүй ажил. Шүүхийн бүх үйл явцын ард засгийн газар бий. Тэд бүгдийг хавчин боож байна” гэж мэдэгджээ. Тэн мөн Шү хоёр дахь удаагаа шоронд хоригдож байгаа тул хүнд ял авах магадлалтай байгааг онцлов. Сюйг 2014 онд "Олон нийтийг цуглуулж, нийгмийн хэв журмыг алдагдуулсан" хэргээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэж байжээ.

Хятадын хүний эрхийн төлөөх тэмцэгчдийн зураг

Сюйг өдгөө 49 настай ба 2020 оны хоёрдугаар сард өмнөд хэсгийн Гуанжоу хотод нуугдаж байгаад баривчлагджээ. Тэрбээр 2019 оны арванхоёрдугаар сард зүүн өмнөд хэсгийн Шиамэнь хотод болсон цуглааны дараа баривчлагдсан хэд хэдэн эрхийн төлөө тэмцэгчдийн нэг байсан юм. Зугтаж байхдаа Сюй Жиёонг Ши Жиньпинд хандан нээлттэй захидал илгээж, түүнийг огцрохыг уриалсан нь Хятадын интернэтэд маш хурдан тархсан юм.

Удирдагчийг огцрохыг олон нийтэд уриалах нь хатуу шийтгэдэг Хятадад, ялангуяа Ши Жиньпингийн үед маш эрсдэлтэй үйлдэл юм. Сюй захидалдаа Коммунист намын эдийн засагт тавих хяналт, Хонконг дахь эрх чөлөөг дарангуйлах, Ухань дахь Ковидийн анхны дэгдэлттэй тэмцэх зэрэг Ши Жиньпиний бодлогыг хүчтэй шүүмжилсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

SHINE 2022-06-23 129.205.124.222

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-06-23 213.87.144.154

>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

21 2022-06-23 66.181.160.34

ULSIIN NUUTS ZADLAAD HAYSAN BAINA SHDEI ODOO BID HUG XIJINGPING IIG MAL GEDGIIG MDDEG BOLOLOO

Avatar

22 2022-06-23 202.9.46.51

haha

Avatar

Зочин 2022-06-23 202.21.109.44

Коммунист Ши жиньпин шүүмжлэл сонсч чадахгүй өрөвдмөөр нялзрай нялхаараа юм байна.Насанд хүрээч. Хэдий болтол настангуудад эрхэлж бусад хүмүүсийг адлах юм бэ?

Avatar

ККК 2022-06-23 66.181.180.60

Шүүмжлэлийг хангалтай сонсож аваах авч хэрэгүйг нь хаяад л явдаг хүн. Шүүмжлэл болгон хэрэгтэй байдаггүй юм . Нямаатар шиг юм л бол гоншигнодог орк биш ээ. Улс төрд ххатуурсан самар гэдгийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Махайнд ичих нүүр гэж байх биш аль дэмиирэхийг тэр гэхэв дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж