Бельгийн Антверпен хотод болж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийн хоёр дахь өдрийн тоглолтууд өчигдөр/2022.06.22/ боллоо. Энэ өдөр манай баг тамирчид тэмцээний эхний тоглолтуудаа хийв.
Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтоо залуу бүрэлдэхүүнтэй Тайванийн эсрэг хийж, 22-15 гэсэн харьцаатай ялалт байгуулсан юм. Харин хоёр дахь тоглолтоо хүчирхэг Литвийн багтай хийн 15-21 гэсэн харьцаатай ялагдал хүлээжээ. Тэд хоёр тоглолтын дараах байдлаар нэг хожил, нэг хожигдолтой В хэсгийн гуравдугаарт байрт бичигдэж байна. Маргааш манай эрчүүд Герман болон Чилийн багуудтай тоглох хуваарьтай.
Манай эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо талбайн эзэн Бельгийн шигшээгийн эсрэг хийж, эн тэнцүүхэн өрсөлдөөний эцэст 8-12 гэсэн харьцаатай ялагджээ. Тэгвэл хоёр дахь тоглолтдоо Европын хүчирхэг баг Польштой учраа таарч, 7-22 гэсэн харьцаатай мөн ялагдав хүлээв. Ингэснээр тэд хоёр тоглолтын дараагаар хоёр хожигдолтой С хэсэгт дөрөвдүгээр байрт явна. Маргааш Египетийн багтай дараагийн шатанд шалгарах эсэхээ шийдэх тун хариуцлагатай тоглолтыг хийнэ. Угтаа С хэсэгт Доминиканы баг багтсан боловч тэмцээнд ирж чадаагүй аж. Ийм учир манай эмэгтэй баг автоматаар нэг хожил авчээ.
Нэг хэсгээс гурван баг хасагдах шатанд шалгарах учир манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудад цааш шалгарах, өндөр амжилт үзүүлэх боломж бүрэн дүүрэн байна.
Холбоотой мэдээ