Афганистанд өчигдөр / 2022.06.22/ болсон 6.1 магнитудын газар хөдлөлт 1000 гаруй хүний аминд хүрч, 1500 хүн хүндээр бэртжээ.Гэхдээ аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул бодит тоо хавь илүү байх магадлалтай. Тус улсын ихэнх орон сууц нь шавраар хийгдсэн ба хүчтэй газар хөдлөлтөд тэсвэргүй юм. Тосгонууд сүйрч, ундны ус, хоолгүй болсон Афганистаны удирдлагууд болох Талибан нь олон улсаас тусламж хүсч байгаагаа мэдэгдлээ.
Зүүн өмнөд Пактика мужийн иргэд газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдэж, НҮБ яаралтай хоргодох байр, хүнсний тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Гэвч цаг агаарын тогтворгүй байдлаас үүдэн аврах ажиллагаа удаашралтай байгаа ба хүнсний нөөц хүрэлцэхгүй байх магадлалтай гэж албаныхан мэдээлэв. Газар хөдлөлтийн голомттой ойролцоох тосгонууд бүрэн сүйрчээ.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистанд ийм төрлийн хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй аж. Энэ явдал эрх мэдлээ эргүүлэн авсан Исламын шашинт талибаны засгийн газарт хүнд сорилт болж байгаа юм. Афганистаны хувьд хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямралтай байгаа юм. Талибаны ахлах албан тушаалтан Абдул Кахар Балхи засгийн газраас ард түмэнд шаардлагатай хэмжээгээр туслах санхүүгийн боломж байхгүй гэж мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC
DR. ADITY 2022-06-23 129.205.124.222
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин 2022-06-23 213.87.144.154
>>>>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax
Зочин 2022-06-23 185.183.147.240
USA odoo tednii zarzaasan mongoog ni gargaj ogmoor yum. hund hetsuu ued ni …
Зочин 2022-06-23 202.126.88.137
гайгүй байлгүй. алан хядагчдын мөнгийг юу гэж өгөх юм бэ? өөрсдөө одоо тэр улс орноо Аллах бурхнаасаа Персийн булангийн баян орнуудаас л мөнгө авдаг юм уу яадаг юм. тэд нь өгөхгүй дээ.