Талибан олон улсын тусламж хүсч байна

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Талибан олон улсын тусламж хүсч байна

Талибан олон улсын тусламж хүсч байна

Афганистанд өчигдөр / 2022.06.22/  болсон 6.1 магнитудын газар хөдлөлт 1000 гаруй хүний аминд хүрч, 1500 хүн хүндээр бэртжээ.Гэхдээ аврах ажиллагаа үргэлжилж байгаа тул бодит тоо хавь илүү байх магадлалтай. Тус улсын ихэнх орон сууц нь шавраар хийгдсэн ба хүчтэй газар хөдлөлтөд тэсвэргүй юм. Тосгонууд сүйрч, ундны ус, хоолгүй болсон Афганистаны удирдлагууд болох Талибан нь олон улсаас тусламж хүсч байгаагаа мэдэгдлээ.

Зүүн өмнөд Пактика мужийн иргэд газар хөдлөлтөд хамгийн их нэрвэгдэж,  НҮБ яаралтай хоргодох байр, хүнсний тусламж үзүүлэхээр бэлтгэж байна. Гэвч цаг агаарын тогтворгүй байдлаас үүдэн аврах ажиллагаа удаашралтай байгаа ба хүнсний нөөц хүрэлцэхгүй байх магадлалтай гэж албаныхан мэдээлэв. Газар хөдлөлтийн голомттой ойролцоох тосгонууд бүрэн сүйрчээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Афганистанд ийм төрлийн хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй  аж. Энэ явдал эрх мэдлээ эргүүлэн авсан Исламын шашинт талибаны засгийн газарт хүнд сорилт болж байгаа юм. Афганистаны хувьд хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямралтай байгаа юм. Талибаны ахлах албан тушаалтан Абдул Кахар Балхи засгийн газраас ард түмэнд шаардлагатай хэмжээгээр туслах санхүүгийн боломж байхгүй гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж