Италийн DJ Уолтер Скалзоне МОНГОЛД

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Италийн DJ Уолтер Скалзоне МОНГОЛД

Итали улсад төдийгүй олон улсад нэрд гарсан DJ Уолтер Скалзоне монголд ирэхээр болжээ.

Дубайд ажиллаж, амьдарч байгаа тэрээр таван одтой зочид буудал болон ресортууд, шөнийн клубүүдэд өөрийн сэтээ танилцуулдаг бөгөөд тасалбар нь хэдхэн цагийн дотор зарагдаж дуусдаг байна.

Ойрх Дорнод болон Лас Вегаст мөн байрладаг тэрээр 10 гаруй жил энэ салбарт ажиллаж байгаа нэгэн. Ховор төрлийн акустик, 600 гаруй төрлийн авиа гаргах чадвартай электро хөгжим, бөмбөр зэргийг хослуулан уран бүтээлээ туурвидаг түүнийг Итали, Испани, Их Британи, АНУ, Хятад, АНЭУ болон бусад улс орны дээд зиндааны үйлчлүүлэгчид хүлээн авч тусгай арга хэмжээндээ тоглуулдаг аж.

Дан ганц хөгжим гэлтгүй бүхий л зүйлээ төгс байхыг эрмэлздэг DJ Уолтер Скалзоне лед гэрэл болон бусад зүйлсэд ч мөн анхаарал тавьдаг учир түүний шоу бүхий л мэдрэхүйг тань сэрээх болно. Гэрэлтдэг бөмбөр, усан дундах шоу, лед гэрэл зэрэг нь хөгжмийн хэмнэлд уусаж, ертөнцөөс тасрахад тань тусална.

Ингээд түүний уран бүтээлээс толилуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж