Япон: Нинжа болох хүсэлтэй хүмүүсийг 85 мянган доллараар цалинжуулна

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Япон: Нинжа болох хүсэлтэй хүмүүсийг 85 мянган доллараар цалинжуулна

Япон: Нинжа болох хүсэлтэй хүмүүсийг 85 мянган доллараар цалинжуулна

Японы Мие мужид байрладаг Ига хотод дэлхийн хэмжээний хямрал үүсээгүй. Гэхдээ тус хотод жилийн 85 мянган ам.доллараар цалинжиж, нинжа болох сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд багасч буй нь томоохон хямралын нэг болсон гэж хотын дарга нь мэдэгдэв. Ига хот нь эртний нинжа нарын тосгон гэдгээрээ алдартай ба жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн хооронд өв соёлын фестиваль хийдэг байна. Тус фестиваль нь бүхэлдээ нинжа нарын тухай юм. Мөн жилд 30 мянга гаруй жуулчид ирж үздэг юм байна.

Гэхдээ Ига хотын ахмад настан залуугаасаа ихсэж, нинжа болох сонирхолтой хүн байхгүй болсноор уламжлалаа алдах аюулд хүрч байгаа юм. Өнгөрсөн жилд Ига хотод 42 залуу гэр бүл ирж суурьшсан ч мянга гаруй хөдөлмөрийн насны иргэд томоохон хотуудыг зорин явжээ. Тиймээс залуу нинжа нарын тоог нэмэгдүүлэх, хотынхоо өв соёлыг хадгалан үлдэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд хотын дарга Сакае Окомото жилд 85 мянган ам.доллараар цалинжих хүсэлтэй хүмүүсийг урьж байна. Хүмүүсийг татахын тулд хотын дарга Окомото нинжа нарын музей бүтээн байгуулах төлөвлөгөөтэй аж. Мөн Ига хотод суурьшиж, нинжа болох хүсэлтэй хүмүүст тусгай сургалт явуулна гэв. Мэдээж тус сургалт нь албан ёсны нинжа болох тухай юм.

Эх сурвалж: live56today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж