Хятад дипломат довтолгоогоо эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Хятад дипломат довтолгоогоо эхлүүлэв

Хятад дипломат довтолгоогоо эхлүүлэв

“BRICS 2022” 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтыг өнөөдөр /2022.06.23/ Хятад улс зохион байгуулж байна. “BRICS” гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван орны товчлол юм. Энэ тав нь дэлхийн эдийн засгийн дөрөвний нэг орчим хувийг бүрдүүлдэг хөгжиж буй орон бөгөөд хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх сэдвийн хүрээнд цахимаар хэлэлцэх юм байна.

Дэлхий дахин тогтворгүй байдалтай байгаа үед энэ удаагийн уулзалтыг Бээжингийн засаглал, хөгжлийн загвараа сурталчлах боломж гэж шинжээчид үзэж байна. Уулзалтын өмнө Хятадын хэвлэл мэдээллээр “BRICS”-ийн орнуудыг барууны бус хэв маягаар олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлж байна гэж магтжээ.

Их хэмжээний санал зөрөлдөөн байдаг ч таван улсын удирдагчид үндсэндээ АНУ тэргүүтэй либерал дэглэмээс тодорхой зай баримталдаг. Мөн Бразил, Хятад, Энэтхэг, Өмнөд Африкийн хэн нь ч Путины түрэмгийллийг ил тод буруутгаагүй байна. Ши Жиньпин дарга тавдугаар сард бүлгийн гишүүддээ хандан, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, сөргөлдөөнөөс татгалзаж, бүх нийтийн аюулгүй байдлын хамтын нийгэмлэг байгуулахын төлөө хамтран ажиллахыг уриалжээ.

“Энэхүү уулзалт нь НАТО-ийн сэргэн мандалт, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эрх мэдлийг хяналтандаа байлгахын тулд Хятадын зүгээс хийж буй дипломат довтолгоо. Оросын түрэмгийллийг далдуур дэмжсэнээрээ Хятад улс АНУ болон холбоотнуудтай хурцадмал харилцаатай болж, улам бүр тусгаарлагдмал болж байгаа” гэж Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах ажилтан Хуан Янжун хэлжээ.

“Хятад улс дээд хэмжээний уулзалтыг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт ногдуулсан АНУ-ын хориг арга хэмжээг онцолж, шүүмжлэх болно. АНУ-д хандаж эдийн засгийн хориг арга хэмжээгээ зогсоо гэж хэлэх боломж гэж энэ уулзалтыг Хятад харж байгаа” гэж АСЕАН-ы Улс төр, аюулгүй байдлын нийгэмлэгийн захирал асан Фар Ким Бенг хэллээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж